Оюутнууд цалингаараа архидан согтуурч эрүүлжүүлэх байрыг дүүргэж эхэллээ
Монголын их, дээд сургуульд суралцагч оюутнуудад “Хүний хөгжил сан”-гаас оюутны тэтгэлэг хэлбэрээр сар бүр 70200 төгрөг олгох болсон билээ.
Нийтдээ 84 сургуулийн 136,637 суралцагчийн нэг сарын тэтгэлгийн мөнгө болох 9.6 тэрбум төгрөг сургуулиудын данс руу шилжиж улмаар оюутнууд гар дээрээ цалингаа авч эхэлсэн юм.
Гэтэл суралцагчид төрөөс олгож энэхүү буй хувь хишгээрээ архидан согтуурч эрүүлжүүлэх байрыг дүүргэж эхэлсэн байна.
Тухайлбал уржигдар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд 70 мянган төгрөгөөрөө наргисан ХААИС-ын хэсэг оюутан хоногложээ. Тэд “Хүний хөгжил сан”-гаас олгосон оюутны тэтгэлгээрээ архидан согтуурсан гэдгээ цагдаагийнханд мэдүүлжээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ