Ядуурлыг бууруулах сангийн хөрөнгө, 21 сая ам.долларын зэрэг хэргүүд хэрхэв-4

img

Монгол Улс ардчилсан нийгэмд шилжиж, нийгмийн ороо бусгаа тэр л үед манайд урьд хожид дуулдаагүй олон хэргүүд гарч, улс эх орны баялагыг цувчуулсан байдаг. 1990 оноос хойш гарсан олон нийтийн анхаарлыг хамгаар ихээр татсан 40 хэргийг  Shuud.mn сайт цувралаар хүргэж байна.             31. Казиногийн хэргийн үргэлжлэл- Дэд бүтцийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор төрийн мөнгийг хулгайлан авч мөрийтэй тоглоод алдсан гэх боловч үнэхээр тоглоод алдсан уу эсвэл намдаа хандивласан уу гэдэг өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй байдаг.  Олон жил сураг алдраад байсан энэ хэргийн эзэн өнгөрсөн жил эх орондоо ирж, шүүхээс ял сонсоод байгаа хэдий ч дээрх хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэгдсэн гэдэгт эргэлзэх олон хүн байдаг.   32.    -“Зээргэний үйлдвэр нэрийн дор хар тамхи үйлдвэрлэв- -Баянхонгор аймагт алт хайж газар сэндийчих, эргээд сэргээлгүй хаях явдал ердийн үзэгдэл болсон. Тэнд нинжа нарийн бүхэл бүтэн арми ажиллаж, тэдний олсон алтыг цуглуулж авдаг хятад эзэнтэй ченжүүд ч зохион байгуулалтад орсон байдаг. Хэдэн жилийн өмнө хэсэг хятадууд тухайн үеийн эрх мэдэл бүхий хүмүүстэй хамтран “Зээргэний үйлдвэр” гэж байгуулан хууль бусаар хар тамхи үйлдвэрлэж байсан хэрэг мандсан. Тухайн үедээ сүр дуулиан болж байснаа эзэн холбогдогч нар нь дээшлэх тусам дуу нь суларсаар чимээ тасарсан.   33.   -Ядуурлыг бууруулах сангийн хөрөнгө хаашаа урсдаг байсан бэ- – Хэдэн жилийн өмнө олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас Монголд ядуурлыг бууруулах зориулалтаар өчнөөн олон зуун сая төгрөгийн буцалтгүй тусламж, хүүгүй зээл олгодог байлаа. Одоогоос арваад жилийн өмнө гаргасан нэгэн судалгаагаар бол Монголын иргэн бүрт сая төгрөг ноогдохоор буцалтгүй тусламж авсан байдаг гэх. Гэтэл манй улс ядуурлаас гардаггүй. Энэ байгууллагыг өдгөө Европийн нэг оронд элчингээр сууж буй Онон гэх хатагтай олон жил удирдсан. Тэрбээр олон жил Ядуурлыг бууруулах сангийн хөрөнгийг хувиарлан тараадаг байсан. Тэрбээр ядуурлыг бууруулах нэрээр хувиарласан мөнгө нь хугацаа дууссан амин дэм, Монголд огт ашиглагддагүй нэхмэлийн машин, эсвэл зах зээлийн үнээс бараг арав дахин илүү үнэтэй цахилгаан өрөм, харуул болж хувирсан байхын дээр гадаадаас урьж ирүүлсэн мэргэжилтэн, түүний орчуулагч, жолооч, үйлчлэгч нарын цалин шатахуун, буудлын зардалд ихэнх нь зарцуулагдсан талаархи баримтууд байдаг. Шалгалт ирвэл амин дэмийг нь ядууст тараагаад уулгасан. Бусад багаж нь энэ байна гээд хэдэн ажилдаггүй зүйл үзүүлнэ. Иймэрхүү зөрчил, шамшигдал их байсан учир Онон хатагтайг 1998 онд ажлаас нь өөрчлөх сайдын тушаал гарсан байдаг. Гэтэл нөгөө мөнгөнөөс нь хувь хүртэж амьдардаг олон улсын байгууллагын ажилтнууд эсэргүүцэж бараг л Ононг буцааж ажилд нь тавихгүй бол зээл тусламжаа зогсооно гэж мэдэгдэж байсан. Түүнээс хойш тун ч удалгүй МАН-ын Засгийн Газар, Ерөнхийлөгч Онон хатагтайг Европийн нэг оронд Элчин сайд болгон “шагнаж” дэвшүүлэн зайлуулсан түүх байдаг. 34.    Монголбанкнаас алга болсон 200 сая ам. долларын асуудал -Банкны тухай УИХ-ын нэг Байнгын Хороогоор хэлэлцэх Монголбанкны Ерөнхийлөгч, Гадаад валютын Газрын дарга Одонгоо нар эрх мэдлээ хэтрүүлэн, дур зоргоороо Монголбанкны мөнгийг гадагш нь хэдэн арван сая ам.доллараар нь шилжүүлдэг, заримыг эргүүлэн олж авч чаддаггүй эртнээс тогтсон жишиг үргэлжилж байгаа нь тодорхой болсон. Өнөөдрийг хүртэл энэ хэрэгт хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна.     35. Гаалийн Х.Баатарын хэрэг Гаалийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Х.Баатар намдаа их хэмжээний улс төрийн санхүүжилт өгдөг байсан гэх хэргээр аавын хаалга татсан. Улс төрийн намын санхүүжилт өгсөн авсан хэргээр шүүхээр ял сонссон анхны хэрэг болсон энэ хэрэг өнөөдөр АТГ ажиллаж эхэлсний хамгийн сайн жишээ хэмээн хүмүүс үздэг.     36. -Монголын Засгийн газар арбитрт ялалт байгуулав- ОХУ-ын иргэн С.В.Паушокын “Алтан Дорнод Монгол” компани их хэмжээний татварын өрөнд унан улмаар манай улсын Засгийн газрыг шударга бусаар татварын өрөнд унагсан хэмээн олон улсын арбитрын шүүхэд өгсөн. Гурван жил гаруйн хугацаанд үргэлжилж, их хэмжээний зардал чирэгдэл болсон уг маргаанд манай улсын Засгийн газар ялалт байгуулж, С.В.Паушокоос 13.2 тэрбум төгрөгийн татвараа нэхэмжлэх эрхтэй болоод байгаа билээ. Гэхдээ С.В.Паушок олон улсын арбитрын шүүхийн шийдвэр гарсны дараа “Алтан Дорнод Монгол” компаниа өрийн хамт бусдад шилжүүлээд байгаа билээ. 37. -Гурван хилчинд ялын дээд хэмжээ ногдуулав- Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Улаан-Уулын хилийн отрядын VII дугаар заставт буун дуу гарч, үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан гурван залуу цаг бусаар амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө гарсан билээ. Байлдагч Р.Энхжаргал, М.Тулга, Г.Лхагважав, Э.Оюунболд нар энэ өдөр харуулын үүрэг гүйцэтгэж байгаад үгсэн тохиролцож, харуулын дарга, гэрээт хилчин М.Энх-Амгалангийн амийг хөнөөн, улмаар шөнийн 02.00 цагийн үед застав дээрээ ирж, заставын орлогч дарга, ахлах дэслэгч С.Бум-Эрдэнэ, гэрээт хилчин Э.Бямбасүрэн нарыг тодорхой шалтгаангүйгээр буудаж, дэслэгч Ц.Сод-Эрдэнийг шархдуулсан юм. Анхан шатны шүүх хурал арван цаг орчим үргэлжилж, эцэст нь Г.Лхагважав, Э.Оюунболд, М.Тулга нарт цаазаар авах ял оноосон бол Р.Энхжаргалд 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болов. 38. -Улсад 21 сая ам.долларын хохирол учруулсан этгээдийг эрэн сурвалжилсаар- АНУ-ын “Стоунлей интернэшнл” ХХК-ийн захирал Жорж Чалмерс Монголбанктай хамтран 200 сая ам.долларын баримтад аккредитив гаргах гэрээ байгуулж, банкинд онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгагдаж байгаа. Энэ хэргийг анх АТГ-аас шалгаж байсан боловч УИХ-ын гишүүн О.Чулуунбатын бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй учраас түүний хэргийг Жорж Чалмерстын хэргээс тусгаарлан УМБГ-аас шалгаж, Монгол Улсад 21 сая ам.долларын хохирол учруулсан болохыг тогтоосон. Энэ хэргийг шүүх рүү илжүүлсэн боловч уг хэргийн шүүгдэгч Жорж Чалмерс шүүхийн шатнаас оргон зайлж, түүнийг өнөөдрийг хүртэл эрэн сурвалжилж байна. 39. -“Тавантолгой” ХК-ийн 80 тэрбумын татварын өрийн 75 тэрбумыг нь хэрэгсэхгүй болгов- Одоогоос гурван жшшйн өмнө “Тавантолгой” ХК-нд Татварын ерөнхий газраас 80 тэрбум төгрөгийн татварын акт бичиж, энэ шийдвэрийг тус компанийн удирдлагууд эсэргүүцэж, шүүхэд хандаж байсан билээ. Урьд өмнө дуулдаж байгаагүй их хэмжээний татварын энэ хэргийг өнтөрсөн гуравдугаар сард Баянгол дүүргийн шүүхээр хэлэлцсэн. Анхан шатны шүүхээс нийт 80 тэрбум төгрөгийн актны 75 тэрбумыг хэрэгсэхгүй болгосон. Баянгол дүүргийн шүүхээс гаргасан энэ шийдвэрийг Татварын ерөнхий газрынхан эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандаад байна.   40. -Ажиллах хүчин оруулж ирнэ гээд 130 сая төгрөгийн хахууль авчээ- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ц.Ганболдод холбогдох "Гадаадаас ажилчин оруулж ирэх зөвшөөрөл гаргаж өгнө, ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж өгнө" гэж амлан, "Сүрэг агт" компанийн захирал Л, дэд захирал Т нараас ажлын байрны төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгө буюу 130 сая төгрөг хахуульд авсан эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж, түүнд таван жилийн хорих ял ногдуулаад байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

onon geed baigaa buzar huuhniig olj ireed olnii nuden deer tsaazaar ab tegbel ene ih edej uudag humuus joohon zasarna ter enhbayr gedeg hun idej uusan bol yliin ogood ybuulah heregtei
2012-07-03
e n g l i s h - s o u r c e s . b l o g s p o t . c o m - АНГЛИ ХЭЛНИЙ БИЕ ДААЖ ҮЗЭХ ХИЧЭЭЛ ,,
2012-03-05