Долдугаар сарын 1-ний хэргийн нууц материалтай танилцах хүсэлт тавьлаа

img

Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаярт хандан  2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт суманд өртөж амь насаа алдсан Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр  хүсэлт гаргажээ. Тэрбээр  тус дүүргийн шүүгчид  цагдаагийн экс дарга нарт холбогдох хавтаст хэргийн нууц баримт материалтай танилцах хүсэлтийг уламжилсан байна.

 Уг хавтаст хэрэгт буй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үеэр хэлэлцсэн    баримтыг  нууцын зэрэглэлээс хасах ёстой гэж үзэж буйгаа хүсэлтдээ дурдсан аж.

 Гэхдээ хуулиараа УИХ-ын сонгуулийн дараахи үймээний үеэр онц байдал зарлах эсэхийг шийдвэрлэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн бүх асуудал төрийн нууцын зэрэглэлт хамаарагддаг байна.

 Энэхүү нууцыг 20 жил хүртэлх хугацаанд задруулахгүй байх үүргийг хуулийнхан хүлээдэг гэнэ. Тэгэхээр хохирогч Ц.Энхбаярын хүсэлтийг шүүгч хангах үндэслэл байхгүй бололтой.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ