
Цагдаагийн ерөнхий газрын харьяа Төмөр замын цагдаагийн хэлтэс, Монголын эмэгтэйчүүд, хүүхдийн архидалт мансуурлын эсрэг нийгэмлэг, чөлөөт уран бүтээлчид хамтран “Хэвтэж буй хүн” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан “Архигүй Монголын төлөө” уриалгыг дэмжих үүднээс Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс нэр бүхий газруудтай хамтран архидалтын хор уршгийг сурталчилсан өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэхүү өдөрлөг өнөөдөр 14.00 цагт Вокзалын арын талбайд болно. Өдөрлөгийн үеэр “street art” үзэсгэлэн, зохиолч, яруу найрагчдын архины хор уршгийн талаар бичсэн ухаарал бүхий шүлгүүдийг сонирхуулах аж.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ