
УМБГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Пураам”, “Сентерра гоулд” компаниудыг экологи, эдийн засагт их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн ч нийслэлийн Прокурорын хяналтын шатанд хэрэгсэхгүй болсон юм.
Хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ хяналтын прокурор нь байгаль орчинд учруулсан хор хохирол нь тогтоогдоогүй гэж үзсэн байна. Анх “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-өөс “Сентерра гоулд” компани 11 тэрбум, “Пураам” компан нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан учраас шалгаж өгөх хүсэлтийг тавьж байсан юм.
Тэгвэл уг гомдлыг гаргасан Ц.Мөнхбаяр тэргүүтэй хөдөлгөөнийхөн УЕПГ-т сэргээн шалгах хүсэлтийг тавьсан ч өнөөг хүртэл хариу ирүүлээгүй аж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ