
Улсын бүртгэлийн ерөнхий газраас 10 гаруй хорих ангийн хүмүүжигч 2000 гаруй хоригдлын нэрсийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст шилжүүлжээ.
Энэ нь хорих ангид хоригдож “Хүний хөгжил” сангийн мөнгөө одоо хүртэл авч чадаагүй баримт бичгийн зөрчилгүй хүмүүжигчдийн нэрс юм байна.
Мөн 3000 орчим хоригдлын бичиг барим зөрчилтэй байсан учир дахин мэдээлэл авахаар буцааж, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хоригдлуудын мөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дансаар дамжуулан нэрийн данс руу нь шилжүүлэх ажээ.
“Хүний хөгжил” сангийн мөнгийг нь олгохдоо, тухайн хоригдол гэмт хэргийн улмаас улсад учруулсан бол хохирлыг барагдуулах зорилгоор мөнгийг нь улсад тушаана.
Харин улсад болон бусдад хохирол учруулаагүй бол өөрт нь эсвэл ар гэрт нь олгох юм.
Одоогоор бичиг баримтын зөрчил, бүртгэлийн ажил явагдаж байгаа бөгөөд хоригдлуудын 30 гаруй хувь нь тодорхой оршин суух хаяггүй, бичиг үсэггүйгээс шалтгаалан удаашралтай байгааг албаныхан онцолж байлаа.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ