
Дээд шүүхийн эрүүгийн танхимд нутаг нэгт эмэгтэйчүүдийгээ хил дамнуулан худалдсан эгч дүүс болох Ш.Батцэцэг, Ш.Отгонцэцэг, Б.Туул нарт холбогдох хэргийг хянана. Тэдэнд хоёр шатны шүүхээс хаалттай хэлэлцэж 1.6-2 жилийн хорих ял оноож байсан юм.
Ш.Батцэцэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан гэсэн зүйлчлэлээр яллаж байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ