“Талст”-ын жолооч хулгай хийгээд баригджээ

img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн  III хороонд орших 011 дүгээр цэргийн ангийн хашаанд байрлах “Талст” цэвэр усны газарт хулгайч орсон байна гэсэн мэдээлэл цагдаагийн ажилтнуудад иржээ.   Мэдээллийн дагуу шалгахад “Талст” цэвэр усны газраас энэ сарын 05-06-нд шилжих шөнө хуванцар савны бэлдэц 8000 ширхэгийг тус  компанийн борлуулалтын жолооч 22 настай эрэгтэй С гэгч "Портер" маркын УБГ 78-54 дугаартай машинаар бусадтай бүлэглэн хулгайлан авч явсныг тогтоосон байна.   Одоо уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolor:
Bifgii hush gulguu
2012-11-12