
Баянзүрх дүүргийн VIII хороонд орших “Тэнүүн” хотхонд оршин суугч 72 настай эмэгтэй Б-г дээрэмджээ.
Түүнийг гэртээ байхад нь 170-172 см орчим өндөртэй, шар царайтай, 47-49 орчим насны залуу орж ирээд “Танайхан хаачсан юм бэ. Утасны дугаарыг нь өгөөч. Би юм авах ёстой юм ” гэж хэлж орж ирсэн аж.
Улмаар сувдан шигтгээтэй гурван цэн орчим алтан ээмэг, алтан бугуйвч, дунд гарын халтар манан хөөрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдсэн байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ