
Зоос банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг болон Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны ерөнхий дарга Н.Сэлэнгэ нарыг шүүх хурал өнгөрсөн сарын 08-ны өдөр болох байсан ч хойшилсон юм. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 09-ний 14.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болох тов гарчээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 156. 3 буюу банкны тухай хууль тогтоомж зөрчсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, 233.2-т зааснаар буюу хуурамч баримт бичиг ашиглаж аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан, энэ хэргийг байнга үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа.
Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ