Авлига авсан албан тушаалтан 5.3 жилийн ял авлаа
Нийслэлийн барилга, хот төлөвлөлтийн газрын ерөнхий инженер асан Ө.Сүхбаатарт холбогдох авлигын хэргийг Баянгол дүүргийн шүүх хянан хэлэлцэж 5.3 жилийн хорих ял оноолоо. Ө.Сүхбаатар БНХАУ-ын иргэнээс их хэмжээний мөнгө авсан нь шүүхээр тогтоогджээ.
Түүний үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 268.2, 269.1-т зааснаар ял төлөвлөж, шүүх хуралд улсын яллагчаар О.Гэрэл оролцлоо.
Түүнд авлига өгсөн хятад иргэнд хоёр жилийн хорих ял оноосон аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ