“Бид дотоодын цэргийн бүсгүйчүүд” сэдэвт зөвлөгөөн болов

img

Дотоодын цэргийн 90 жилийн ойг угтсан ажлын хүрээнд, олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Бид дотоодын цэргийн бүсгүйчүүд” сэдэвт зөвлөгөөн болов. Зөвлөгөөнд дотоодын цэргийн анги, байгууллагын эмэгтэй алба хаагчид, түүнчлэн Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, “Цагдаа-эмэгтэйчүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал, цагдаагийн хурандаа С.Уранцэцэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, хурандаа К.Анаргүл зэрэг удирдах албан тушаалтнууд урилгаар оролцлоо. Зөвлөгөөний үеэр “Дотоодын цэргийн алба-ажиллагааг зохион байгуулахад эмэгтэй алба хаагчдын гүйцэтгэж буй үүрэг, цаашдын зорилт” сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэг явуулан, тэдний өмнө тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн байна. Зөвлөгөөнд оролцогчдод Монголын эмэгтэйчүүдийн холбооноос мэндчилгээ ирүүлсэн бөгөөд тэд ч бас Судан улс дахь олон улсын энхийг дэмжих ажиллагаанд оролцон үүрэг гүйцэтгэж байгаа ерөнхий зориулалтын болон хилийн, дотоодын цэргийн цэнхэр дуулгатан бүсгүйчүүддээ мэндчилгээ илгээсэн байна. Анги, байгууллагын эмэгтэй алба хаагчдад Дотоодын цэргийн штабын даргын дурсгалын зүйлийг гардуулсан бөгөөд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим бүсгүйчүүдийг Монголын эмэгтэйчүүдийн байгууллага, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын шагналаар шагнаж урамшуулав. Түүнчлэн Монгол улсын Ардын жүжигчин, төрийн соёрхолт Н.Сувд, “Уланнбаатар” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Оюун-Эрдэнэ нартай уулзалт ярилцлага зохион байгуулав. Зөвлөгөөнд оролцогчид гар урлал, бүтээлийн үзэсгэлэн, Цагдаагийн “Сүлд” чуулга, ТТАХНЭ, бусад анги, байгууллагын уран бүтээлчид, алба хаагчдын урлагийн тоглолтыг үзэж сонирхов. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zurag deer 2hon nutsgen shilbe haragdaj baina
2012-12-10