Гавъяат хуульч Г.Даштүдэвт хүндэтгэл үзүүллээ

img

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг шүүх, хуулийн байгууллагын ахмад ажилтан Г.Даштүдэвийг Монгол Улсын “Гавьяат хуульч” цолоор шагнагдсанд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардуулав. Хүндэтгэл үзүүлэхэд УДШ-ийн захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа, ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр, УДШ-ийн тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун, ШЕЗ-ийн хэлтсийн дарга Р.Мэндсайхан нар байлцаж шүүхийн түүх, цаашдын ирээдүйн талаар халуун дотно яриа өрнүүлэв. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ