Зоос банкны салбарын захирал шүүгдэнэ
Зоос банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг өнөөдөр 14.00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн танхимд шүүхээр болжээ.
Хуралд илтгэгч шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг нар оролцох аж.Тэднийг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ