Европын лигийн шөвгийн 16-гийн эхний тоглолтууд
Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн удаад нэр хүндээрээ ордог “Европын лиг”-ийн шөвгийн 16-гийн эхний тоглолтууд болж өндөрлөлөө. Та бүхэнд шөвгийн 16-д ямар багууд хоорондоо учраа таарсан ба эхний тоглолтын дүн хэрхэн гарсныг танилцуулья. Укрианы “Металист Харьков” 0:1 Грекийн “Олимпиакос” Португалийн “Спортинг” 1:0 Английн “Манчестер Сити” Голландын “Твенте” 1:0 Германы “Шальке 04” Бельгийн “Стандарт Лиге” 2:2 Германы “Ганновер 96” Испанийн “Валенсиа” 4:2 Голландын “Эйндховен” Голландын Алкмар Занстрих 2:0 Италийн “Удинез” Испанийн “Атлетико Мадрид” 3:1 Туркийн “Бешиктас” Английн “Манчестер Юнайтед” 2:3 Испанийн “Атлетик Билбао” Ийнхүү шөвгийн 16-гийн эхний тоглолтууд боллоо. Удахгүй энэ сарын 15-нд хариу тоглолтууд болох юм. Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ