Баяраар нийслэлд 183 хүн эрүүлжүүлэгдэв

img

 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-нд цагдаагийн байгууллагад иргэдээс 1108 мэдээ, мэдээлэл ирүүлжээ.   Үүнээс  гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж эхэлсэн байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 38 хэргийн 33-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоожээ.   Нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан зургаа, хулгайн долоо, танхайн найман хэрэг бүртгэгдсэн байна.   Мөн зам тээврийн хэрэг найм, осол 31 гарч,  зургаан  хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ. Энэ өдөр нийслэлд 183, орон нутагт 75 хүн эрүүлжүүлэгдсэн байна.   Д.Цэцэг        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ