Зохиолч Хуучинхүүг суллуулах аян өрнөж байна
Монгол ёс заншил, өв уламжлал, түүх соёлоо цэвэр ариунаар нь авч үлдэхээр шийдэж амьдралаа золиослон Хятадуудтай тэмцэлдсэн Өвөрмонголын ардын баатар зохиолч эмэгтэй Хуучинхүүд эрх чөлөө олгохыг шаардсан цуглаан өнөөдөр монголд болно.
Дэлхий нийтээр гарын үсэг цуглуулан, сэтгэгдэл авах энэхүү аяны арга хэмжээ өнөөдөр Их дэлгүүрийн өмнөх “Битлз” хамтлагийн хөшөөний дэргэд 13.00 цагаас эхлэх аж.
Монголчууд хатан ухаант бүсгүйчүүддээ үеийн үед алдаршуулж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Монгол түүх соёлоо авч үлдэхээр тэмцэж олон арван жилийг шоронгийн хатуу нааран дээр өнгөрүүлсэн Хатан зоригт монгол бүсгүйгээ суллуулах аянд монголчууд та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг уриалж байна.
Цувж явсан барснаас цуглаж суусан шаазгай дээр гэдэг үгийг санан “Цагаан туузны дэлхий нийтийн аян” –д нэгдэе.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ