Канад Улсын Стандартын зөвлөлийн дарга манайд ажиллана

img

Канад Улсын Стандартын зөвлөлийн дарга болон тус зөвлөлийн хөтөлбөрийн менежер, холбогдох албаны төлөөлөл бүхий найман хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид энэ сарын 12-16-ны өдрүүдэд манай улсын Стандартчилал, хэмжил зүйн газарт ирж, гурван өдрийн турш семинар зохион байгуулна.   Тэд 12-ны өдөр “Нийгэмд стандартын гүйцэтгэх үүрэг, нөлөө”, 13-нд “Техникийн зохицуулалт”, 14-ний өдөр “Стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийг тухайлсан салбарт хэрхэн боловсруулж, хэрэгжүүлэх тухай” сэдвүүдээр холбогдох мэргэжилтэн экспертүүд аргазүйн заавар, практик зөвлөмж өгөх юм.   Семинарт стандартчиллын мэргэжилтнүүдээс гадна үндэсний стандартчиллын үйл ажиллагаанд оролцдог салбарын яамд, агентлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, дэлхий нийтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн өнөөгийн хөгжлийн хурдац, шаардлагад нийцүүлэн стандартчиллын ажлын үр дүнг дээшлүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ