
Монгол цэрэг Олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэж эхэлсний 10 жилийн ой энэ жил тохиож буй.
Үүнийг угтаж Налайх дүүргийн иргэд залуучууд, өсвөр үеийнхэнд энхийг сахиулагчдын үйл ажиллагааг сурталчилах өдөрлөг тус дүүргийн Соёлын ордонд дөнгөж сая эхэллээ.
Зэвсэгт хүчний 91 жилийн ой, Монгол цэргийн өдрийн хүрээнд зохиогдож байгаа энэхүү арга хэмжээнд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид, энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчид болон Налайх дүүргийн иргэд оролцож байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ