Словакийн сайхан сэтгэлт Бэтман
Словакт нэгэн сайхан сэтгэлтэй бэтман амьдардаг гэнэ. Reuters агентлагийнхан энэ мэдээллийн мөрөөр очиж түүний амьдралыг сурвалжилсан байна. Тэрээр Брадислав хотоос 55 км-ын зайд нэгэн хуучин байшинд амьдардаг аж. Гэрэлгүй, усгүй, халаалтгүй хаягдсан энэ байшинд сайхан сэтгэлт бэтман амьдарч байна. Золтан Кохари гэгч 29 настай энэ залуу өөрийгөө бэтман гэж төсөөлдөг бөгөөд хүмүүст туслахыг хүсдэг. Гэвч өнөөдрийг хүртэл ядуу амьдралаасаа болж бусдад тусалж чадахгүй байгаагаа хэлжээ. Харин хүмүүс түүнд хоол хүнс авчирч өгөхөд үргэлж бэтманы хувцастайгаа байдаг гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ