Өнөөдөр морь өдөр
Аргын тооллын гуравдугаар сарын 10. Санчир гариг. Билгийн тооллын 17. Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр. Өдрийн наран 07.22 цагт мандан 18.40 цагт жаргана.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой
СЭТГЭГДЭЛ БИЧИХ