
Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар иргэний нийгмийг бэхжүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг төрийн бодлогоор дэмжих зорилготой Үндэсний чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэхүү чуулга уулзалтанд хот, хөдөөгийн 500 гаруй иргэний нийгмийн төлөөлөл оролцож байгаа юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа төр болон иргэний нийгмийн төлөөллүүд уулзаж “Иргэний нийгмийн хөгжлийн талаархи төрийн үзэл баримтлал”-ын төслийг хэлэлцэж байгаагаараа онцлог юм. Чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ