
“Зоос” банкны удирдлагуудад холбогдох шүүх хурал хойшиллоо.
“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай хэмээн шүүх бүрэлдэхүүн үзсэн байна.
Тэднийг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа билээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ