
Баянзүрх дүүргийн XIV хороонд орших “Дэчинравжаалин” хийдэд хулгай орсон байна.
Уг хэргийг үйлдсэн этгээд тус хийдийн хамба ламын өрөөнд орж, бурханы тахил Гүнгарваатай шүүгээнээс нь таван сая 240 мянган төгрөг, мөн бурханы урд талд байсан 700 мянган төгрөг, ширээн дээр байсан 200 мянган төгрөг нийт зургаан сая 140 мянган төгрөгийг хулгайлжээ.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ