Улаанбаатарт 5-7 хэм хүйтэн

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 4-9 метр. Шөнөдөө 19-21 градус, Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 13-18 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна. Төвийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Говийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус , бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ