
Японд төвтэй, дэлхийн 80 орчим оронд 200 гаруй салбартай, 500 гаруй охин компанитай Мицубиши корпорацийн ерөнхийлөгч К.Кобаяши төлөөлөгчдийнхөө хамтаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод мөн өнөөдөр бараалхлаа.
Монгол Японы стратегийн түншлэлийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад идэвхтэй хамтран ажиллана гэдэт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.
Мицубиши корпорацийн ерөнхийлөгч уулзалтын үеэр бизнесийн төдийгүй боловсон хүчин зэрэг бусад хэлбэрээр хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа тэмдэглэж байлаа.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ