Хавдрын эсрэг вакциныг өнөөдрөөс хийж эхэлнэ

img

Монгол Улсад 2008-2013 онуудад Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлэх “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”, болон “Халдварт өвчинтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрүүдэд Хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг дархлаажуулалтанд шинээр нэвтрүүлэх ажлыг судлан үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан юм. Үүнтэй холбогдуулан дээрхи хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл нь ЭМЯ, ХӨСҮТ-тэй болон “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сантай хамтран Эрүүл мэндийн сайдын “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин нэвтрүүлэх төлөвлөгөө батлах тухай”, “Дархлаажуулалт зохион байгуулах тухай” тушаалын дагуу өнөөдрөөс эхлэн Хүний хөхөнцөр вирусийн эсрэг дархлаажуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо.   Монгол улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн хавдрын хоёрдугаарт, нийт хүн амын хорт хавдрын нас баралтын дөрөвдүгээрт орж байна. Умайн хүзүүний хорт хавдар нь хожуу үе шатандаа оношлогдож байгаа бөгөөд өвчлөлийн түвшин нь олон улсын дундажтай харьцуулахад харьцангуй өндөр байна. Умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдол 2006-2008 онуудад 10.000 хүн амд 1.23-с 1.55 промиль болсон ба 88 хувь нь хожуу үе буюу хоёроос дээших үе шатандаа оношлогдсон байна. Хүний хөхөнцөр вирус нь бэлгийн замаар халдварладаг түгээмэл тохиолддог вирус бөгөөд эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч үндсэн хүчин зүйл болдог байна.Хүний хөхөнцөр вирусээр халдварласан тохиолдолд уг вирус нь яваандаа умайн хүзүүний эпители эсүүдийг гэмтээж умайн хүзүүний хорт хавдрын урьдал өвчнүүд цаашилбал хорт хавдар үүсгэдэг болох нь дэлхийн бусад орнуудад хийгдсэн судалгаагаар бүрэн батлагдсан байна. Хүн амын дотор умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч үндсэн хүчин зүйл болох Хүний хөхөнцөр вирус (ХХВ)-ийн тархалтын түвшин өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд энэхүү вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулсаны үр дүнд хавдрын өвчлөлийг бодитоор бууруулах боломжтой юм.   Эхний ээлжинд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн үзүүлэлт харьцангуй өндөр байгаа Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн 11-15 насны 14491 охидыг сонгон дархлаажуулах ба эцэг эхээс нь зөвшөөрөл авсны үндсэн дээр хийнэ.Энэхүү вакцины гурван удаагийн тунг 11-15 насны охидод 2-6 сарын зайтай булчинд тарих бөгөөд умайн хүзүүний хорт хавдар болон бэлгийн үү үүсгэдэг Хүний хөхөнцөр вирусийн хэвшинжийн халдвараас 95-100% хамгаалах дархлаа тогтоодог байна.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

muugii:
хүн хорт хавдраар өвдөхгүй болчихвол хичнээн гоё вэ гэхдээ ядаж эх хүн умайн хорт хавдраар өдөхгүй болж байгаа нь сайшаалтай байна цаашдаа бүх төрлийн хорт хавдарын эсрэг вакцин гаргаж авбал тун ч хэрэгтэй байна даа хичээгээрэй эрдэмтэд минь
2013-02-22
БАЯРЫН ӨДӨР ОЙРХОН:
САЙН БАЙЦГААНА УУ, САЙХАН Л АЖ ТӨРЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. ЖАРГАЖ ДУУСДАГГҮЙ МОНГОЛЧУУДАА. ТА НАРЫН МӨХЛИЙГ ХЭДЭН САДАР ЖИЖИГХЭН ЖИНГЭРҮҮДЭЭР ЧИНЬ ХЭМЖЭЭД ӨГӨХ ЦАГ МАШ ОЙРХОН БАЙНА. МӨХӨЖ ЭХЛЭХЭЭСЭЭ ӨМНӨ СОНСООД ТОНИЛЦГОО.
2012-03-12
zochin:
yu vee ene vaktsin g hiigeed heden jiliin daraa uhej bn gesen shdee AMerikaas manaihan avsan gd baigaa getel tend chin uuniig hiilgeed uhsen ohiduud zunduu baigaa gd yariad b nshdeee
2012-03-12