“Багануур” ХК-ийн хангамжийн инжнерийг АТГ-т шалгаж байна

img

“Багануур” ХК-ийн хангамжийн инженер Ч.Чулуунбаатарыг Авлигатай тэмцэх газраас хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнийг өмч хөрөнгө ашигласан, тендер будилаантуулсан гэх мэт хэд хэдэн зүйл ангиар сэжигтнээр татаад байгаа ажээ. Мөн өнгөрсөн онд МХЕГ-гаас тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар тус компанийн ажлын талбайд “КР-777” маркийн авто машинтай холбоотой дөрвөн осол гарсныг тогтоожээ. Тиймээс компанийн албан тушаалтнуудыг ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиж мөрдөөгүй, уурхайн замын зураглал нь Замын цагдаагийн газрын байцаагчийн гаргасан хэмжилтийг зөрчсөн хэмээн буруутгасан байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

e n g l i s h - s o u r c e s . b l o g s p o t . c o m -АНГЛИ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛҮҮД,,,,,
2012-03-12