Залуучуудын зуны олимпт зургаан хот өрсөлдөж байна

img

2018 оны Залуучуудын зуны олимпийн III наадмыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа зургаан хот илэрхийлжээ.   Үүнд Буэнос Аэрос (Аргентин), Меделлин (Колумби), Глазго (Их Британи), Гуадалахара (Мексик), Роттердам (Недерланд), Познан (Польш) хотууд одоогийн байдлаар мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.   Залуучуудын зуны олимпийн зохион байгуулах хот ирэх оны долдугаар сард тодорхой болох юм байна.   Дашрамд дурдахад, Залуучуудын зуны олимпийн анхдугаар наадам 2010 онд Сингапурт болсон бол 2014 онд Хятадын Наньжин хотноо болох юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ