МоАХ-ны эмэгтэйчүүд Төрийн ордонд чуулж байна

img

МоАХ-ны эмэгтэйчүүд  төрийн ордонд хоёрдугаар чуулганаа хийж байна.  Хот хөдөөгийн 500 гаруй төлөөлөгч цуглан нийгмийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна. энэ удаа эмэгтэйчүүд эх хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг хөндлөө. Эрүүл Монгол хүн байхын тулд төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарах ёстой. Нийгмийн сайн сайхны төлөө үгээ хэлж, тэмцэж чаддаг эмэгтэйчүүд сонгуулийн өмнөхөн анхаарал татсан асуудлаар ярилцаж байгаа нь цаг үеийн шаардлага гэж үзэж байна. Өнгөрсөн сард улстөрийн намуудын төлөөлөл болсон бүсгүйчүүд нэгдэж эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны асуудлаар ярилцсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ч.Туяа/Хэнтий, ТББ/:
1990 оноос хойш улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө цаг наргүй тэмцэж ирсэн МоАХ-ы эмэгтэйчүүдэд баяр хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэхийн ялдамд ТЭМЦЛЭЭ БАЙГАЛЬ ЭХЭЭ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД ЗОРИУЛАХАД ТАНЬ ХАМТРАХАД БЭЛЭН БАЙНА.
2012-03-12