Ч.Амарболд нарын гэм бурууг хэлэлцэнэ

img

Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 27-ны өдөр товлогдсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэсэн үндэслэлээр хойшилсон юм.

Уг хурал нөгөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Сүхбаатар дүүргийн шүүх хуралдаанд Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл Г.Ганбаатарын өмгөөлөгч Д.Оросоо, Ш.Батсүхийн өмгөөлөгч Б.Энхтунгалаг, үймээний үеэр буудуулж амиа алдсан Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаяр, түүний өмгөөлөгч О.Баасанхүү нарын хүмүүс  оролцоно.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ