Уриалга

img

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулъ ойртож буйтай уялдан улс төрийн намуудад өрсөлдөөний таагүй уур амьсгал үүсэх шинж ажиглагдах боллоо. Ийм байдалд манай нам сэтгэл зовниж "Шударга сонгуулийн төлөөх санаачлага" гаргаж, улс төрийн намуудад хандаж дараахь уриалгыг толилуулж байна.   Нэг. Сонгуулийн кампанит ажлыг хуулийн хугацаанд нь эхэлцгээе.   Хоёр.Монгол Улсын Үндсэн Хууль, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг чанд сахин биелүүлж, эв эеийг хичээн, Монгол хүний ёс жудгийг эрхэмлэн сахиж, сонгуульд оролцогч нам, нэр дэвшигчдэд харилцан хүндэтгэлтэй хандаж, гүтгэлэг, доромжлол, элдэв башир үйлдэл, үйл ажиллагааг цээрлэж шударгаар өрсөлдөцгөөе.   Гурав.Нийгмийн улс төрийн тогтвортой байдлын эрх ашгийг үндэслэн манай намаас санаачлан дэвшүүлж буй "Шударга сонгуулийн төлөөх санаачлага"-д намууд бүгдээрээ нэгдэцгээе. Манай нам Монголын улс төрийн ууган хүчний хувьд санаачлага гарган улс төрийн бусад нам, хүчнүүдтэй хамтран ард иргэдийнхээ сайн сайхан амьдрал, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэдгээ илэрхийлж байна.

МОНГОЛ АРДЫН НАМ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МАН:
Матарын нулмис гаргаад хэрэггүй. Та нар шударгаар өрсөлдөж харагдаач
2012-05-15
Зассс:
Өрсөөд шударгаар өрсөлдье гэхээр шударга болохуу? Бүх эрх мэдлийг атгачихаад шударгаар өрсөлддөг нам мөн үү? Тэгвэл сонгуулийн хороо, иргэний бүртгэл зэрэг албадыг нам бус хүмүүсээр эхлээд удирдуулаад бүрдүүлчих, тэгвэл үнэмшье
2012-03-12
ee:
2000 2004 2008 ond songuuliig budliantuulj buur suuldee 5 hun alaa biz de aluurchidaa ard tumneese uuchlelt guih chadalgui komministuud
2012-03-12
bosogchid:
Bitgii kutsaj bai ardiin namiin ner barisan lalaruudaa kokichinooo kokichino!!!!!!!!!!!!!!
2012-03-12
Huduu:
Yostoi shudarga nam ni urialga gargaj dee. Hen unemshih yum ve, ingej humuuseer daajignahaa bolivol yasan yum ve. Yostoi teneg yum hiij baih yum, ene MAN. Nuguu sotsializmiin ueiinh shigee helsen yarisniig ni hun bolgon durtai ch durgui ch dagadag baisan ueteigee zuuraldsaar, setgehui ni orchnoo medrehee baisan ni l haragdah yum daa. uneheer emgenel.
2012-03-12
umnu ni yasan shudraga busaar ursulduj baisnaa huleen zuvshuurch baigaa hereg uu
2012-03-12
tanai namiin darga 11-r angi tugsuj bgaa shineer songuuli uguh huuhduuded unegui davtlaga ugch baigaag medej bgaa yu
2012-03-12
Arga aa barsan moligo baina daa.......Za ene jil 10 sayiig ugni gehgui bol hetsuu baihaa daa....
2012-03-12