Б.Эрдэнэбилэгийн хэргийг хянана
Баянзүрх дүүргийн нутаг дэвсэгт оршин суугч М-ын гэр бүлийг хүйс тэмтэрсэн хэрэг өнгөрөгч долодугаар сард гарсан юм. Хувийн өс хонзон санасан Б.Эрдэнэбилэг гэгч нь М-ыэ гэрт шөнийн цагаар нэвтэрч гэрийн эзнийг зургаан удаа, эхнэрийг нь таван удаа хутгалж амийг нь бүрэлгээд зогсохгүй охин Ү- г нь хүчирхийлэн хөнөөсөн хэрцгий хэрэг үйлдсэн билээ. Түүнд хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ оноосон ч хяналтын шатанд гомдол гаргасан юм. Уг хэргийг тун удахгүй Дээд шүүхэд хэлэлцэнэ. Тэрбээр эл хэргийг үйлдэхээсээ өмнө буюу 2009 оны зургадугаар сард архи уусан үедээ хүний амь нас хөнөөж, дээрэм, хүчин, танхайн хэргийг нэг дор үйлдсэн хэрэгт татагдаж шалгуулж улмаар хэрэг нь гурван шатны шүүхээр явсаар батлан даалтад гарсан аж. Батлан даалтад гарсан зунаа дээрх ноцтой хэргийг үйлдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ