Хүн барьцаалж хөнөөсөн хэрэгтэн гомдолтой байна
Тахилтад хадам эхийнхээ амь насыг онц хэрцгий аргаар хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалсан хэрэг өнгөрөгч зургадугаар сард гарсан юм. Тухайн үеийн мэдээллээр уг хэргийг Багануур дүүргийн харьяат 25 настай Ч.Энхээ гэгч үйлдэхдээ хувийн маргааны улмаас нүүрэндээ баг зүүн эхнэрийнхээ ээжийн амьдардаг байшингийн яндангаар орж хадам эх болох 45 настай Б-г мэсээр хоолойг нь хэрчин хөнөөсөн юм. Улмаар 85 настай эмэг эх Б-ын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан билээ. Үүгээр ч зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалсан, танхайн сэдлээр хүний амь хөнөөөсөн хэрэгт нь Чингэлтэй дүүргийн шүүхээс цаазын ял оноосон. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийдвэрийг хэвээр баталсан билээ. Тэрбээр хяналтын шатанд гомдол гаргах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ