БНСУ-д монгол залуу хэрэгт холбогдлоо
БНСУ-ын Кёнгбук, Андунг дахь цагдаагийн газарт Монгол улсын иргэн А дөрвөн удаагийн үйлдлээр 34 сая 200 мянган воныг бусдаас хууран мэхлэх замаар авсан хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Түүнийг БНСУ-ын Кимпогийн нисэх онгоцны буудалд байхад нь тус улсын хууль сахиулах албаныхан баривчилсан байна.
Тэрбээр Улаанбаатар хотод шинээр баригдаж буй орон сууцнуудад хятадад үйлдвэрлэсэн гал тогооны өрөөны угаалтуур нийлүүлж, ихээхэн хэмжээний мөнгө олох боломжтой хэмээн бусдад итгүүлж дээрх мөнгийг залилсан байна. Уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ