Хаш олборлогчдыг албадан буулгаж байна
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нугагт хууль бусаар хаш олборлож буй иргэдийг албадан буулгаж байна. Тус сумын нутагт цагаан, ногоон хаш ихээхэн гарч, тэр ч бүү хэл хятад иргэд ирж худалдан авч байна гэсэн мэдээллийн талаар сумын Засаг дарга Х.Мягмаржаваас тодруулахад «цагаан хаш бол байхгүй иргэд андууран цагаан чулууг ихээхэн түүсэн, одоо бараг айл болгоны хашаанд байгаа, ногоон хаш бол бий. Гэхдээ ногоон хашыг нутгийн брэнд болгох зорилгоор ашиглаж эхэлсэн боловч олон иргэн цуглаж уулыг нурааж эхэллээ. Иймээс хаш олборлож буй иргэдийг албадан буулгаж байгаа» гэдгийг хэлж байлаа. Цагааннуур суманд ногоон хаш килограмм нь 3000-30000 төгрөгийн үнэ ханштай байна. Хашны чанараас үнэ нь шалтгаалдаг ажээ. Б.Гантуяа Эх сурвалж: "Монцамэ"
СЭТГЭГДЭЛ БИЧИХ