Гэмт хэргийн улмаас 253 хүн нас баржээ

img

Улсын хэмжээнд 2012 оны эхний хоёр сард 3974 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 648 хэргээр буюу 19.5 хувиар өсчээ. Тухайлбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 435, хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 115, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 61, байгаль хамгаалах журмын эсрэг 32  хэрэг тус тус гарсан нь нөлөөлсөн аж.   Бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас 2012 оны эхний хоёр сард 1235 хүн гэмтэж, 253 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 53 буюу 4.5хувиар, нас барсан хүний тоо 7 буюу 2.8 хувиар өссөн байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ