
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд өнөөдөр “ASIA CUP OPEN-2012“ үсчин, гоо заслын Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирсэн хүмүүст яам нь дээрээ 16.00 цагт шагнал гардуулна.
Дэлхийн Үсчин, гоо заслын холбооноос Япон улсын Окинава хотод өнгөрсөн сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулсан “ASIA CUP OPEN-2012“ үсчин, гоо заслын Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон.
Уг тэмцээнд Монгол Улсын мастер үсчин Н.Алтаншагай, С.Мөнхнасан нар Азийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй кератив төрлөөр амжилттай оролцож, багаараа III байр эзэлсэн байна бол ганцаарчилсан эрэгтэй кератив төрлөөр Монгол Улсын мастер үсчин Н.Алтаншагай тэргүүн байранд орж, Азийн аварга цол, алтан медалиар энгэрээ мялаасан билээ.
Д,Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ