Эрүүл мэндийн даатгалд 2724,8 мянган хүн хамрагджээ
Нийгмийн даатгалын газар 2011 онд даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 111,8 хувиар биелүүлж, давхардсан тоогоор 3,3 сая хүнд даатгалын үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн нийт хүн амын 98,6 хувь буюу 2724,8 мянган хүн эрүүл мэндийн даатгалд хамруулсан байна. Монгол Улсын Засгийн Газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, нийгмийн даатгалд хамрагдсан ажил олгогчдийн тоо 2010 оны түвшингээс 3.0 мянгаар өсч, нийт шимтгэл төлөгч ажил олгогчдын тоо 26.3 мянгад хүрсэн аж.
Ингэснээр нийгмийн даатгалын таван төрлийн сангаас давхардсан тоогоор 3352.0 мянган иргэний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж үйлчилгээний зардалд нийтдээ 584,9 тэрбум төгрөг зарцуулж өнгөрсөн оны мөн үеэс үйлчлүүлэгчдийн тоо 449.7 мянгаар өсч зарцуулсан хөрөнгийн хэмжээ 97.0 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Мөн өнгөрөгч жил хүний хөгжил сангаас эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх тухай шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 240.9 мянган малчин, 224.3 мянган ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, 143.9 мянган оюутан суралцагч гээд нийтдээ 609.1 мянган иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ