Эх орончдын нэгдсэн намыг улсын бүртгэлд бүртгэлээ
Эх орончдын нэгдсэн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Г.Ганбат нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул Эх орончдын нэгдсэн намыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд шүүх үзжээ. Улсын Дээд шүүх шинээр байгуулагдсан Эх орончдын нэгдсэн намд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг даалгаж, батламж бичгийг гардууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ