Н.Энхбаяр: Шүүх хуралд оролцоно
МАХН-ын дарга Н.Энхбаяр долдугаар сарын 1-ний асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр долдугаар сарын 1-ний үйл явдлыг дахин давтахгүйн тулд сургамж авах учиртай.Гэтэл 2008 оны сонгуулийн луйврыг дахин давтахаа төлөвлөөд энэ нөхдүүд хууль баталсан гэдгийг шууд хэлье. Миний өнөөдрийн хийж байгаа мэдээлэл, цаашдаа хийх мэдээлэл нь сургамж авахад бага ч болов нэмэр болох болов уу гэж бодож байна гэл ээ. Түүнээс зарим асуултад хариулт авлаа. - Нөгөөдөр болох цагдаагийн удирдлагуудыг шүүх хуралд та гэрчээр оролцох уу? -Шүүхийн зарлан хуудас хараахан надад ирээгүй байна. Шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Хуулбарыг нь ҮАБЗ, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд явуулсан.Энэ нөхдүүд хурлыг нээлттэй явуулах боломжоор хангахын төлөө ажиллах байх. Сургамж авъя гэвэл энэ бүхнийг нууцын зэрэглэлээс гаргах ёстой. Хоёрдугаарт, шүүх хуралд оролцох нь хүнд асуудал биш. Харин оролцоод утга байна уу гэдгийг бодохоос аргагүй. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яригдсан зүйлийг л шүүх хурлын үеэр ярина шүү дээ. Ярих гэхээр шүүх хурал нь хаалттай, нууц. Бүр өмгөөлөгч нар нь хэргийн нууц материалтай танилцаагүй гэсэн. Миний хувьд шүүх хуралд оролцоно. -Шүүх хурлын үеэр шинэ зүйлийг ярих уу? -Шүүх хурлын мэтгэлцээн асуулт, хариултын журмаар өрнөх байх. Шүүгч, өмгөөлөгч нарын асуултын хүрээнд хариулаад л явна. Үүнээс шүүх шийдвэрээ гаргах эрхтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ