5000 хүний суудалтай хөл бөмбөгийн талбай барина

img

Баянзүрх дүүрэг 2012 оныг “Хөрөнгө оруулалт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жил” болгон зарлаж, жилийн ажлын нээлтээ Цэргийн дуу бүжгийн эрдмийн театрт хийлээ.Энэ үеэр жижиг дунд бизнес эрхлэгчдийн хийсэн гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. Тус дүүрэгт энэ онд хөрөнгө оруулалтуудын ажлууд үргэлжлэн хийгдэхээс гадна иргэдийн оролцоонд тулгуурлан тэдний нийгмийн асуудлыг түлхүү шийдвэрлэхээр болжээ.   Баянзүрх дүүрэгт энэ онд  хүүхэд залуучуудын чөлөөт  цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж 5000 хүний суудалтай хөл бөмбөгийн талбай, усан спорт сургалтын төв, 150 хүний ортой төрөх эмнэлэг зэрэг томоохон ажлууд хийгдэх аж.   Нээлтийн ёслолын ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга Б.Батзориг “Өнгөрсөн онд нийгмийн салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж 100 хүүхдийн ортой найман шинэ цэцэрлэг, 50-75 хүүхдийн ортой дөрвөн цэцэрлэгийн өргөтгөл, зургаан  сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулсан.   Энэ жил 640 хүүхдийн суудалтай хоёр шинэ сургуулийн барилга, хоёр сургуулийн өргөтгөл, 500 хүний суудалтай соёлын төв, иргэдийн саналыг авч хороодод бичил цэцэрлэг, гудамжны тохижилтуудыг хийнэ. Мөн Энхтайваны өргөн чөлөөний дагуу төв замыг шинэчлэнэ. Мөн иргэдийг эдийн засгийн хувьд бие даасан байх нөхцөлийг хангаж өнгөрсөн онд 43 аж ахуйн нэгжид 2 тэрбум 302 сая төгрөгийн зээл олгосон. Шинээр 10800 иргэнийг байнгын ажлын байраар хангасан" гэв.   Дашрамд дуулгахад, тус дүүргээс архигүй дүүрэг болох аяныг үргэлжлүүлэн хүргэх бөгөөд  хоггүй дүүрэг болох зорилтын хүрээнд Цагаан даваанд хог ангилан ялгах цэгийг Япон улсын дэмжлэгтэйгээр байгуулж байгаа аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Za teneg darga nart handahad -idej bolnoo, harin tanagtaihan ideerei. bitgii l buhiin urguu shig shahsan 5000suudal taviarai daa.Sanuullaa shuu!
2012-03-16
Энхбаяр:
БЗД-ийн засаг дарга Батзоригийг АТГ шалгаачээ. Жинхэнэ авилгалын загалмайлсан эцэг Миеэ Энхболд Бадамжунай нарын гар хөл ш дээ. Энэ хүн зүгээр ажил хийнэ гэж байхгүй идэж ууж л байгаа. Энэ олон ажил хийж байгаагын цаана танил тал өөрийн болон ахд үүгийнхээ компаниудаар тендэргүй ажил явюуулж байгаа шүү хахууль авч байгаа шүү
2012-03-13
Хазар:
Баянзүрх дүүгэргт нэг Кино театартай л болвол сайн байна даа.
2012-03-13
Хазар:
Энэ дарга сайн ажиллаж байна яадахдаа л тэр Дүүргийн байр гое болсон байна лээ
2012-03-13
T1 ee songuuli dohoj bgaag medehgui bn uu?
2012-03-13
энэ хүү шиг бусад дарга нар ажиллах хэрэгтэй байнаа 5000 хүний талбайтай хөл бөмбөгийн стадион ямар сайхан юум бэ .
2012-03-12
T1 ee songuuli dohoj bgaag medehgui bn uu?