Улаанбаатарт 3-5 хэм хүйтэн

img

Улаанбаатарт үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 градус хүйтэн байна. Өглөө 05 цагийн байдлаар 17 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байна. Даралт өдөртөө тогтвортой байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 градус, говийн нутгаар 0-5 градус дулаан,  бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ