Авлига өгсөн хятад иргэдийг эрэн сурвалжилж байна

img

Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын дөрвөн алба хаагчийг их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдуулан өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанаас цагдан хорьсон. Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын хоёр офицер, хоёр ахлах ахлагч нарын 20 гаруй хүнийг уг авлигын хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. Хэрэгт холбогдуулан хятадын хэд хэдэн иргэнийг ч эрэн сурвалжилж байгаа аж. Цагдаа нарт авлига өгч хилээр их хэмжээний хушны самар гаргасан хоёр хятад иргэнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд нэг нь хилээр гарсан байх магадлал өндөр байгаа аж. Хятадууд самраа хоёрдугаар сарын 6-нд хилээр гаргасан гэнэ. Хилээр таван вагон нийтдээ 225 тонн самрыг жонш нэрээр нуун далдалж, өөр барааны бүрдүүлэлт хийн гаргажээ. Ингэхдээ урьдаас төлөвлөж уг хэрэгт хамааралтай хүмүүст авлига өгсөн бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Baagii:
avilga ogson hytaduudiig odoo eren survaljilaad yaj oloh yum be oilgomjtoi shdee hil garaad yavchihsan bgaa shdee. Tuunii araas mordoj bsan humuus ni bas l ailgaj surtei yum yarij bgaad l mungu avaad hoogood gargaa biz ene bol ETSG-iin darga S.Ganbatiin hiideg ajliin neg shuu dee.Bitgii hudlaa ajil hii mungunii sonirhold denduu avtsan hurandaa novsh Govi-Altain dargiig munguur tomilson biz dee
2012-03-13
zochin:
27 vagon 1600 garui tn samar hileer gargasan gesen shuu
2012-03-13