Хамтарсан зөвлөгөөн боллоо

Зөвлөгөөнд аймгийн прокурор М.Батболд, орлогч прокурор Ц.Амгаланбаатар, Цагдаагийн газрын дарга х/а Р.Раднаадорж нар болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий нийт албан хаагчид, хяналтын прокурорууд оролцлоо. Зөвлөгөөнөөр 2011 онд МШАТХяналтын чиглэлээр хийсэн ажлыг дүгнэж, ЭБШХ-ийг дагаж мөрдөх аргачилсан зааварт орсон нэмэлт өөрчлөлт, УЕП-ын албан даалгавар, хуулийн байгууллагын албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх тухай хамтарсан тушаал зэргийг цаашид нэг мөр удирдлага болгож ажиллахаар тогтсон байна.
Түүнчлэн 2012 онд тус хяналтын чиглэлээр хэрхэн уялдаа холбоогоо сайжруулж хамтарч ажиллах талаар санал солилцсон байна. Цаашид хамтарсан зөвлөгөөнийг улирал бүр зохион байгуулж төлөвлөгөө гарган биелэлтийг тооцож байхаар шийдвэрлэжээ.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ