Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэдийн 70-80 хувь нь буцаж байна

img

-80-аас дээш сая төгрөгийн байрнаас өөр сонголтгүй “100 мянган айлын орон сууц” иргэдийг чирэгдүүлж байна-

Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн эхний хэсгийн өргөдлийг ОССК өчигдрөөс хүлээн авч эхэлсэнтэй холбоотойгоор барилгын компаниуд, ОССК, УБМТ зэрэг байгууллагууд хөл хөдөлгөөн ихтэй байлаа.   Иргэдийг өргөдөл авч эхэлсэн өдөр байрнууд захиалгаа аль хэдийнэ аваад дууссан байлаа Манай сурвалжлах хэсэг өчигдөр ЗТБХБЯ-ны хэрэгжүүлэгч агентлаг  Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газраас гаргасан өнөөдрийн байдлаар 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй байгаа уг хөтөлбөрт хамрагдсан гэх 14 барилгын компаниас сонгож мөн ОССК дээр ямархуу дүр зураг бий болж буйг тандахаар зорьсон юм. Бидний очсон эхний газар бол “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан хамгийн хямд байр буй  Хан-Уул дүүргийн IV хороо буюу бидний нэрлэж заншсанаар Яармагийн гүүрний хойд талд байрлах “Пума” ХХК-ийн барьж буй “Шинэ гэр” төслийн байр байсан юм. 20-54 метр квадрат бүхий талбайтай уг байрны үнэ хэмжээнээсээ хамаараад 25 сая төгрөгнөөс дээш үнэтэй байсан юм. Энэ үнийн дүнд айлд хэрэгцээтэй бүхий л тавилга багтсан бөгөөд үнийн хямд бодлого барьсан гэдгээрээ олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан боловч ОССК уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй анхны иргэнийхээ хүсэлтийг хүлээн авсан өдөр уг орон сууцны бүх захиалга дууссан гэх мэдээллийг борлуулалтын менежер бидэнд өгч байлаа. 100 мянган айлын орон сууцнаас сонгохыг хүссэн иргэдэд 80 гаруй сая төгрөг хэрэгтэй Тиймээс бид  дараагийн хотхон руу буюу тус дүүргийн XV дугаар хороолол буюу Төв цэнгэлдэх хүрээлэнтэй зэрэгцэн сүндэрлэх “Рапид” харш дээр ирсэн юм. Хотын “А” зэрэглэлийн бүс дэх уг тохилог хороолол мөн л аль хэдийнэ захиалгаа аваад дууссан байв. Барилгын компанийнхан “Дараагийн барилга маань ирэх дөрөвдүгээр сараас эхлэнэ. Эхний ашиглалтад орсон байрнууд маань метр квадрат нь 1.6 сая төгрөгийн үнэтэй байсан. Ирэх дөрөвдүгээр сараас эхлэх барилга маань энэ үнэнээс бага зэрэг нэмүү үнэтэй байх төлөвтэй байна. Энэ барилга 2013 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно. Уг байрыг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн тавьж буй шаардлага болох 55 метр квадратаас доош талбайтай байхаар тооцоолон барьж байгаа. Энэ орон сууцнаас 55 метр квадраттай байр худалдан авахад хамгийн багаар тооцоолоход 80 гаруй сая төгрөг шаардагдана” гэв. Бидний зүгээс Засгийн газрын зүгээс хямд орон сууцаар иргэдийг хангах зорилт тавьж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тиймээс уг байрны урьдчилгаа төлбөр болон байрны зөрүү болох 30 гаруй сая төгрөгийг бага, дунд орлоготой иргэд барагдуулах боломж хомс. Ямар шалтгаанаар орон сууцны үнэ ийм байдлаар өндөр байгааг тодруулахад “Өнгөрсөн жил 130 төгрөг байсан тоосго энэ жил үйлдвэрлэгчдээс 310 төгрөгөөр бидэнд ирж байна. Мөн блокноос эхлээд барилгын материалын үнэ өндөр байгаа. Энэ үнийг Засгийн газраас барих талаар хөндөж байсан. Гэхдээ л буцаагаад хуучин үнэнд нь аваачих боломжгүй. Тоосгоны үнийг хүчээр буулгалаа л гэхэд 250 төгрөг болгоно байх. Ийм байдлаар барилгын материалын үнэ өндөр байхад манайд тэр 50 сая төгрөгөнд багтах сууц барихад хүндрэлтэй. Барилаа ч чанарын асуудал хөндөгдөнө байх. Бидний зүгээс чанартай орон сууц барихыг эрхэмлэдэг” гэсэн хариултыг өгсөн юм. Мөн бид эндээс “Дөнгөж өчигдөр эхний ээлжинд эдгээр сууцанд захиалгаөгөх боломжтой хэмээн заралсан орон сууцнууд яагаад бүх захиалгаа аваад дууссан талаар тодруулахад “Бид энэ мэдээллийг өнгөрсөн есдүгээр сард Газрын зураг, геодизи, зураг зүйн газарт явуулсан. Бараг хагас жилийн өмнө явуулсан мэдээллийг одоо нийтэд ил болгож байгаа учраас ийм ойлголтын зөрүү гарч байгаа юм” гэж байлаа. Хөтөлбөрт тансаг зэрэглэлийн 1 метр кв нь 2 сая 310 мянган төгрөгийн үнэтэй барилга ч бий Бид эндээс гараад тус барилгын барьж буй “Хурд” констракшнын дараагийн бүтээн байгуулалт болох Энхтайвны гүүртэй хаяа залган байрлах “Аппартмент кей эйч”-ийг зорьсон юм. Гоёмсог шийдэл бүхий оффис хажуудаа сүндэрлүүлэх энэхүү тансаг зэрэглэлийн хороололын чулуун хавтангаар өрөгдөж, орчин үеийн тансаг засалтай энэ орон сууцнаас худалдан авахыг хүсвэл метр квадратыг нь хоёр сая гурван зуун арван мянган төгрөгөөр худалдан авах боломжтой гэж байлаа. Уг орон сууцны хамгийн бага талбайтай сууц нь 34.58 метр квадрат. Энэ нь мөн л түрүүчийн адил 80 гаруй сая төгрөгийн үнэтэй гэсэн үг юм. Ирэх оны IV улиралд ашиглалтад орох уг сууцны хамгийн том байр нь 125.71 метр квадраттай юм билээ. Энэ байрны үнийн дүнг тооцоолон үзэхэд, бага дунд орлоготой иргэдэд зориулсан эсэхэд нь эргэлзээ төрүүлж байлаа. Эндээс бид нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг болох Баянзүрх дүүргийг зорьж, “Ногоон төгөл” хотхонд ирсэн юм. “Гангар инвест”-ийн барьж буй уг орон сууцны метр квадрад нь нэг сая 600 мянган төгрөгийн үнэтэй гэсэн. Мөн л жижиг метр квадраттай байрнуудын захиалга дууссан тул 80-аас дээш сая төгрөгийн байрыг эндээс худалдан авах боломжтой гэж байлаа. Мөн Баянгол дүүрэгт байрлах “Дако” орон сууцны хороолол ч бидэнд ийм хариултыг өгсөн юм. Уг орон сууцанд байр авах хүсэлтэй иргэд нэг метр квадратыг нь нэг сая дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр хоёроос дээш өрөө сууцыг худалдан авах боломжтой гэж байсан юм.   Байр авах хүсэлтэй 30 иргэний хүсэлтийг өнөөдөр банк руу шилжүүлнэ Эндээс бид ОССК руу очсон юм. Манай сурвалжлах хэсгийг 15.30 цагийн орчимд энд ирэхэд өдөржин бужигнасан иргэд ерөнхийдөө шингэрч, хөл хөдөлгөөн намжсан гэх боловч 40 гаруй иргэн тус төвийн эдийн засагчдын үүдээр эргэлдэж байлаа. Учир нь тус корпораци өдрийн 09.00-16.00 цаг хүртэл “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт оролцохыг хүссэн иргэдийн өргөдлийг хүлээн авч байгаа бөгөөд 16.00 цагаас хойш дотоод ажлаа хийж байгаа юм байна. Дээрх цагийн хуваарийн дагуу өдөрт тус корпорацид 500-600 хүн уг хөтөлбөрийн талаар мэдээлэл авах болон  өргөдлөө өгөхөөр хандаж байгаа ажээ. Харамсалтай нь иргэдийн сонгосон орон сууц нь “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-т хамрагдаагүй, сонгосон сууц нь зээлийн хэмжээнээс давсан ч зөрүү мөнгөө төлөх чадваргүй гэх шалтаанаар 70-80 хувь нь хоосон буцаж байгаа тул багагүй бухимдалтай байгаа гэж байлаа. Иргэдийн худалдан авах орон сууцны үнэ өндөр байгаатай холбоотойгоор ОССК дээр багагүй маргаан дэгдэж, ажиллахад хүнд нөхцөл байдал үүсэж байга талаар тэндэхийн ажилчид хэлж байлаа. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн эхний өргөдлийг авч байгаа өдөр дунджаар 500 гаруй хүн хандсанаас 30 хүний өргөдлийг хүлээн авах боломжтой хэмээн ОССК өчигдөр хүлээн авчээ. Эдгээр иргэдийн өргөдлийг үдийн 16.00 цагаас хойш судлан, өнөөдөр сонгогдоод буй “Төрийн банк, “Капитал” банк руу шилжүүлнэ гэж байлаа. Б.Баясгалан: Өр тавиад урьдчилгаагаа цуглуулсан Энэ мэт мэдээллийг авах үеэрээ уг зээлд хамрагдахаар материалаа цуглуулан явж байсан Б.Баясгалан гэх залуутай цөөн хором ярилцсан юм. -Чи аль хороололд орон сууц сонгосон бэ? -“UB palace”-ын хойд талд байрлах “Дако”-гийн байрнаас сонгож, гэрээгээ хийсэн. -Хэдэн метр квадратай байр сонгосон бэ. Одоо ямар шатандаа бичиг баримтаа бүрдүүлээд байна вэ? -35 метр квадраттай нэг өрөө байр. Нэг метр квадрат нь нэг сая 450 мянган төгрөг. Нийт 50 сая 750 мянган төгрөг болж байгаа. Үүний урьдчилгаа таван сая долоон зуун тавин мянган төгрөгөө төлөөд компанитайгай гэрээгээ байгуулсан. 45 сая төгрөгийг энэ зээлд хамрагдаж төлөхөөр төлөвлөсөн. -Өнөөдөр өргөдлөө өгч амжаагүй юм шиг байна. Ямар шалтгаанаар өргөдлөө өгөөгүй юм бэ? -Миний сонгосон байр хараахан ОССК-тай гэрээгээ байгуулж амжаагүй байна гэсэн. “Дако”-гийн зүгээс бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн. Тэр бичиг баримтыг нь дүүрэг дүүргээр компаниудынхыг нийлүүлж байгаад энд өгдөг юм байна. Одоогоор хараахан ирээгүй байна гэсэн. Ийшээ ирж гэрээгээ хийснийхэн дараа дахиж ирэх л болж байх шиг байна. Хоёр дахь ээлжийнх хэсэгт хамрагдах юм шиг байна. -Чиний тооцоолсноор сард банкинд хэдэн төгрөг төлөхөөр байна. Ам бүл хэдүүлээ вэ. Энэ зээлийн нөхцөл ямар санагдаж байна? -Миний тооцоолсноор сард банкинд 300-350 мянган төгрөг төлөх юм билээ. Би эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг. Өрхийн орлого маань 800 мянга гарантай учраас боломжийн санагдаж байгаа. -Зургаан хувийн зээлийн журам батлагдсаны дараагаас л орон сууцаа хөөцөлдсөн үү. Өмнө нь орон сууц авах талаар бодож байсан уу. Засгийн газрын энэ зээл хэр их хөнгөлөлт болж байна вэ? -Өмнө байр авна гэхэд 30 хувийн урьдчилгаа нэхээд хэцүү байдаг байсан. Энэ бол яах аргагүй боломж. Зээлийн хүү энэ тэр нь бага байгаа нь таалагдаж байгаа. -Урьдчилгаа мөнгөө хэрхэн цуглуулав. Залуу гэр бүлийн хувьд хүндрэлтэй байв уу? -Таван сая төгрөг цуглуулна гэдэг чинь хэцүү шүү дээ. Хүмүүсээс зээлж бариад л цуглуулж өгч байна. Энэ талаар хоёр, гурван жилийн өмнө хэлсэн бол цуглуулах л байсан. Яг битүүний орой энэ талаар гэнэт мэдээлэл авсан болохоор цаг хугацаа их шахуу байлаа. Энэ мэтчилэнгээр Б.Баясгалан шиг гартаа ОССК-иас гаргасан боршурыг атгасан залуус уг байгууллагын нэг давхараар холхиж байлаа. Тэдний амнаас хэт өндөр үнэтэй байгаа орон сууцнуудын талаар болон өмнө нь орон сууц авч байгаагүй гэсэн түүхчилсэн лавлагааг авахаар Иргэний бүртгэл мэдээллийн төв дээр дугаарлаж байгаа хүмүүсийн ачааллын талаар болон тэнд мөн л лавлагаа авах гэсэн хүмүүсийн 70-80 хувь нь буцаж байгаа талаар ам уралдан ярьж байсан юм. Тус төв дээр очсон хүмүүсийн ихэнх нь өмнө эцэг, эхийнхээ байр сууцан дээр хамтран эзэмшигчээр нэрээ бичүүлсэн хүмүүс байсан хэмээн иргэд хэлж байлаа. Энэ мэтчилэнгээр өдөрт 500-600 гэр бүл орон сууцанд орохоор бичиг баримтаа барин ажлаа орхин байж “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар явж буй боловч цөөн тооны хүмүүс л холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, сонгосон орон сууцны компанитайгаа гэрээгээ байгуулж байна. Иргэдийг тэр чигт нь хөдөлгөөнд оруулж байгаа уг хөтөлбөр үнэхээр өөрийн зорилтоо хангаж бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулна гэдэгт иргэд эргэлзсээр. С.Энхзаяа Н.Ариунаа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amar:
yag ch bas chanargui bish yumaa gehdee l baga dund bish mongote bur iluu mongotei humuust l zoriulsan yum shig sanagdsan shuu 2200000-n unetai bair ch dund ni bj l bn lee
2012-03-14
амар:
tegel zalgad yarihaar zarim ni barigdaj ehleegui baigaa eswel duussan tim yum medkuee OSSK-tai geree hiigeegui baigaa zuger l jigsaaltand ner ni bol baigaa ntr l gej bn leedee teged bas onii omno 1100000 bsan bair tsagaan saraas hoish 1400000 boltson bh ni bas sonin hahaha 7 honogt 300000-r neg meter kwadrat ni osdog boljdee
2012-03-14
duhuunii gar yaj umnii orig hulhiig yalgah ve dee
2012-03-14
irgen:
neg sda ni songuuliin show aa hiigeed ene huuliig ni oorchloosoi hamtran ezemshigch nar ni enehuu zeeld hamragdah yostoi geed
2012-03-14
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот:
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот гол нь маш өргөн сонголт, хамгийн хямд үнэ, 1 жилийн баталгаа, баахан бэлэгтэй. 100 хувь ориг америк нөүтбүүкний төв. Компютер ланд 321 тоот, 3 давхарт, хойд шатны хажууд............
2012-03-14
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот:
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот гол нь маш өргөн сонголт, хамгийн хямд үнэ, 1 жилийн баталгаа, баахан бэлэгтэй. 100 хувь ориг америк нөүтбүүкний төв. Компютер ланд 321 тоот, 3 давхарт, хойд шатны хажууд/
2012-03-14
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот:
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот гол нь маш өргөн сонголт, хамгийн хямд үнэ, 1 жилийн баталгаа, баахан бэлэгтэй. 100 хувь ориг америк нөүтбүүкний төв. Компютер ланд 321 тоот, 3 давхарт, хойд шатны хажууд,,,,,,,,
2012-03-14
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот:
Америк нөүтбүүкний төв Компютер Ланд 321 тоот гол нь маш өргөн сонголт, хамгийн хямд үнэ, 1 жилийн баталгаа, баахан бэлэгтэй. 100 хувь ориг америк нөүтбүүкний төв. Компютер ланд 321 тоот, 3 давхарт, хойд шатны хажууд.....
2012-03-14
irgen:
Naad luivarchid chin mungutei humuusiin gar hul bolj baih shig ba daaa yanaa mongolchuud iim teneg humuus yum uu esvel hiie gesen setgel alaguu shuud nevtruulgeer sanal asuulga ard tumnii dund yavuulaacheeee
2012-03-14
Mal min. Mongolbank bodlogiin huugee usugsunuur zeeliin huu usuj bga yum.
2012-03-13
зочин:
76 хамаагүй засгийн газар хийж байгаа юм шүү дээ.
2012-03-13
ЗОЧИН:
ДЭЭРХ ХҮНТЭЙ САНАЛ НЭГ БНА ТЭР ИХ МӨНГӨӨРӨӨ ӨӨРСДӨӨ БАЙР БАРИУЛЪЯ ЯГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙНХЭН ШИГ М КВ ИЙГ НЬ 500-600.0 ТӨГ -Р БАРИУЛЪЯ ОССК ЧИНЬ ЯГ БАРИЛГЫН ХХК УУДЫН ЗАРАГДАХГҮЙ ЧАНАР МУУ БАЙРЫГ ЯДАРСАН БИДЭНД ШАХАХ ГЭЖ БАЙГАА ВМ ШҮҮ ХАМТАРЧ ТЭМЦЭХҮҮ БҮГДЭЭРЭЭ НЭГДЭЖ БАЙГААД ОНВЧТОЙ ШИЙДВЭР ГАРГАЯ
2012-03-13
amar:
yag ch bas chanargui bish yumaa gehdee l baga dund bish mongote bur iluu mongotei humuust l zoriulsan yum shig sanagdsan shuu 2200000-n unetai bair ch dund ni bj l bn lee
иргэн:
Төр байдгийн бол наад мөнгөөрөөрөө орон сууц барьчихаач тэгээд ард түмэндээ зээлээр өгчихөөч хэд хэдэн төрийн байгууллага ажилчиддаа орон сууц бариад м2-ийг нь 500.000 төгрөгөөр зарж болж л байна шүүдээ ОССК юуч хиихгүйээ олигархуудын байрыг бидэнд лизингээр зарж байгаа юм Манайхаан 1-ч байр бүү ав тэгвэл жилийн дараа наад байр чинь хямдарчихна шүүдээ бүгд л нэг нэгнээсээ өрсөөдл таньдаг хүн хайгаадл ёндоо өгнө одоо байр авна гээл зүтгээд байхын
2012-03-13
bbb:
unen yum u bi ch bas tuunees avmaar l bna shte
2012-03-13
ogoogiin iim aimshgiin uneer bair lav bi avahgui , tertee tergui bairnii une odoo heviin hemjeendeee buuna uu l gehees bish usnu gej lav bhgui..er ni bol baga bgaar buuj bgaa sh deee.
2012-03-13
deer bichsen huniig demjij bna, oron suutsnii uniin huusruliig buulgah heregtei, ene l hamgiin gol asuudal,ternees bish iimerhuu huuli jurmaar zohitsuulj boloh zuiliig bol zohitsuulchinaaaa.
2012-03-13
zorigoo:
oron suutsiin vniig l bagasgax arga xemjee avaxgvi bol ingej xudlaa yriad bol nemergvi shvv de
2012-03-13
OSSK-giinhan ichdeg ch boloosoi.
2012-03-13
irgen:
Oni umnu bankuudiin oron suutsnii zeeliin huu 1.1-1.25 baisan bol ene OSSKgiin Dashdorj saidaar /mun ch maanag gar ym daa/yriulaad baigaa 6 xuvi ene terees bolood 1.6-1.7 bolood uschihluu. Zah zeelee zasgiin gazar chuluuluud zugeer bailgaad uguuchee.
2012-03-13
Mal min. Mongolbank bodlogiin huugee usugsunuur zeeliin huu usuj bga yum.
Эд нар ард түмнээ басамжлахаа болио! Ядарсан ард түмнээрээ тоглож байна ш дээ.
2012-03-13
дээр бичсэн 70-80 хувь нь буцаж байгаа юм бол банкин дээр очоод үлдсэн 30-20 хувийх нь бас төдий хэмжээний өргөдөл буцах нь мэдээж.
2012-03-13
Сонгуулийн шоу!
2012-03-13
zochin:
40сая төгрөгийн зээл авахад хувь хүн 20 жилд иргэн 40 сая, улс 40 сая орчим төгрөгийн зээлийн хүүг банкуудад буюу ОССК-д төлөх юм байна. Иргэдийн нэрээр аймаар мөнгө угаахнээ. Засгийн газарт ОССК-гийн гаргаж өгсөн хувилбар юм байхдаа. Yooooy. Алдаржавхлан гэдэг аймаар гар орон сууцны зах зээлийг хэдэн жил бусниулах юм болоо.
2012-03-13
хий хоосон сүр бадаруулж шуугиулснаас болж орон сууцны үнэ хоёр дахин өсчихлөө шүү дээ. Энэ С.Батболдын гай хэзээ дуусах юм болоо
2012-03-13
chamd bol oldohgui bolomj shuu
2012-03-13
chi bairtai yum bol bitgii hutsaad bgarai amnii belges ... gedeg shu bi neg bair awchmaar bna shuu batboldonch bna uu altanhuyag n ch bna uu bair l awah n chuhal bna
2012-03-13
teegii:
xamgiin baga talbai 34,54 kbadrat avxad 80 say 10% n 30 say bolj bna vnxeer ard tvmniigee xuursan songuuliin shou bolj bna da
2012-03-13
chamd bol oldohgui bolomj shuu
zow bairnii une ugaasaa buurna chenjuudee argaldag bol bas barilgiin co-daa shaarddag bol sn bna!!
2012-03-13
poèkjhbmkjnhbu:
batbold gechiiiii chin songuuld garahiiiin tuld yahaaas ch butsahgvi bnaaa 2008 ond bayr lolr yg ingej mongo amlaj bssan shvvvdeee
2012-03-13
chi bairtai yum bol bitgii hutsaad bgarai amnii belges ... gedeg shu bi neg bair awchmaar bna shuu batboldonch bna uu altanhuyag n ch bna uu bair l awah n chuhal bna
yag zow hu wangag tanina biz
2012-03-13
tui mai chi yasan bayn nuhur we 55 am metr geed bhad
2012-03-13
chi irj awldaa chsmd jons gargaj ogoh yumuu tui mai za yu
2012-03-13
ugaasaaa iim undur uneer hen bair avdag yum beee????????? bairnii chenjuud end dan esreg setggedel bichsen bna??? udahgui 1 uruu bair 20 saya 2 uruu 40 saya 3 uruu 60 saya bno, iim uneer shine bair barij bno gedgiig ta nar udahgui harah bno.....
2012-03-13
yag zow hu wangag tanina biz
Сэрэмжлэгтүн Байр зарна мөн авна гэж хэт хөөрөгдсөн үнэ бичиж тавьж байгаа ченжүүд болон үл хөдлөхийн нөхдүүдийн зараас болгоомжил. Жилийн өмнө авсан байраа (1 өрөө 20-35сая, 2өрөө 35-50 сая, 3 өрөө 55-70 сая, 4 өрөө 70-80 сая)хэд нугалж зарах гээд байх суух газраа олж ядан амь нь тэмцэж, бүр аргаа ядахдаа хуурамчаар бие биендээ зарсан болж жүжиг тоглож байна. Гэтэл нөгөө байр нь өдөр ирэх тутам бодит үнэ ханш руугаа ойртсоор, бүр 1 м2 нь 600.000 аас 800.000 төгрөгт очихоор байна. Иймд байр авах гэж байгаа төлөвлөж байгаа Монголчууд минь дээрхи зальт луйварчдаас сэрэмжилж болгоомжтой байгтун...
2012-03-13
zow bairnii une ugaasaa buurna chenjuudee argaldag bol bas barilgiin co-daa shaarddag bol sn bna!!
songuuliin show geed bgaa garuud bol dan bairnii chenjuud bgaa, tednii ugiig buu sons, yag odoo bair buu av, toosgo haana tiim undur unetei bgaa yum beee??? ed bugd hudlaa shuuuu, tegeed ch ulsaas gazriig ni ded butsiig ni bugdiig ni shiidej ugsun bgaaa, bid yamar gazar nutaggui japan , usa bish shuu deee, bairnii m2-n une udahgui zun gehed bur iheer buurah bno.
2012-03-13
123:
ЭНЭ ЧИНЬ СОНГУУЛИЙН ШОУ Ш ДЭЭЭ
2012-03-13
amuk:
Aa kharin ene deed niitleliig eren survaljilj bichsen setguulchid bayarlalaa, uneheer heregtei medeelliig mini umnuus olood bichsen bna, bi ch iim ch yum bolj bga bolovuu gej bodood bsiin, argagaui l boljgaan bna lda
2012-03-13
Amuk:
Ajilaa arai denduu khiij chadakhgui bga en eturiin baiguullagiinhan arai heterlee, khiikhgui khiisen yum ni khugatsaanda garakhgui, garsan yum ni shal dutuu khunii ajil amidral alsan
2012-03-13
зочин:
төрийн албан хаагчид юу хийж байгаан гээд байхын, юу ч хийхгүй шүүдээ, чадахгүй юм чинь, цалингаа хүлээгээд л зүгээр сууж байгаа. төрд тийм чадвартай хүмүүс ажилладаг гэж бодоо юу."Дутуу хагас тооцоолол хийсэн бодит амьдрал дээр нийцэхгүй тогтоол шийдвэр гаргахаа болих хэрэгтэй. Зах зээл орчны судалгаа сайн хийх хэрэгтэй тухайлбал хэдэн иргэн байр авах хэрэгтэй байгаа одоо баригдаж байгааа хэд, цалин орлого ямар байна, барилгын материалын үнэ ханш гээд бүгдийг тооцох хэрэгтэй төрийн ажилчид юу хийж байна ажлаа сайн хийхгүй байгаа нь эндээс харагдаж байна" гэнээ, дутуу хагас хийсэн бол их юм.
2012-03-13
gg-d:
Bi Dundgovi aimgiin Huld sumiin irgen baina. Ta yamar zorilgoor iim tashaa medeelel tawisn chin ih sonin baina...??? Jonsh baigaa n unen gehdee neg hun odriin 30-s 40 myangiig zovj oldog gazar daa...
2012-03-13
zochin:
Bair ene shiidver garahaas umnu duussan bsan yagaad gevel humuus bolomjiin buh jijigevter dundaj bairnuudiig zahialaad avaad diissan bsan shdee. Odoo barigdaj bgaa barilguudad baga hemjeetei 1-2 uruu bairuud yerduu ch bhgui ee bi haigaad olohgui bgaa onoos umnu dandaa zahialga duussan gd bga shd
2012-03-13
зочин:
Угаасаа л сонгуулийн шоу ш дээ. Бэлэн мөнгө биш амлалт тараагаад одоо байгаа байдал нь энэ. Хэдэн жилийн дараа шал өөр юм яриад л сууж байна байх эд нар
2012-03-13
Байрны унэ материалын унийн еселтеес хамаараад байгаа юм биш. Харин барилгын компаниуд байр барих зевшеерел авахын тулд эрх мэдэлтнуудэд баригдах байрны ертгийн 40% хуртэл хэмжээний менгийг егч байгаатай шууд холбоотой. Ендер ертегтэй орнуудад байрны унэ монголоос доод тал нь 50% хямдхан байгаа шуу дээ. Тэнд материалын унэ монголоос 2 дахин унэтэй байх тохолдол байна.
2012-03-13
зочин:
сэтгүүлч С.Энхзаяа Н.Ариунаа хоёрт амжилт хүсье 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн талаар дахиад ихийг судлаж байж нийлэл зөндөө бичээрэй иргэдтэй их уулзах хэрэгтэй тэд үнэнийг хэлнэ болж бүтэхгүй зүйлийг гаргаж ирэхэд та 2т туслана. Би энэ хөтөлбөрт хамрагдахыг хүсч их судалгаа мэдээлэл авсан болж бүтэх зүйл муутай л юм байна
2012-03-13
hhhh:
Хурдын байр 57.77м2 захиалцан УИХ гишүүн Чойжилсүрэн дээрх саналыг дэмжвэл ирэх сонгуульд ногоон гэрлээр шүү. Увсын гэр бүл
2012-03-13
tui mai chi yasan bayn nuhur we 55 am metr geed bhad
Санал нэг байна, танай гэр бүлийх 58м2 юм байна манайх 56,02м2 захиалцан Өндөрбуянт холдингийн барьж байгаа оргил стар таун 1м2 илүү байсан ч хамрагдах боломжгүй гэсэн. Захиалцан, гэрээ хийцэн болохоор өөр байр авч болохгүй торгуул гээд их мөнгө өгөхийн байнлээ, өөр байр сонголоо гэсэн ч 2 жилийн дараа ашиглалтанд орох байр л байнлээ. Төр засаг минь дээрх саналыг дэмжиж өгвөл шууд сонгуульд сонгоно шүү...
2012-03-13
55м2-аас их талбайтай байрыг 100000 орон сууцын журам батлагдахаас өмнө захиалцан байсан нийт бага дунд орлоготой анх удаагаа байр авах гэж байгаа иргэдэд уриалга дэвшүүлэх гэсэн юм аа. Бид гэр хорооллоос гарах гэж хэдэн жил зуглуулж хадгалсан мөнгөө байрныхаа урьдчилгаа төлбөрт өгсөн. Гэвч 100000 орон сууцийн хөтөлбөр гэр хорооллоос гарч байртай болоё гэсэн бид нарыг дэмжихгүй бололтой. Тийм болохоор бүгд дуу хоолой, сэтгэл санаагаа нэгтгэн төр засагт: Зуун мянган орон сууц ны журам батлагдахаас өмнө 55м2 дээш талбайтай 1 болон 2 өрөө байр захиалцан анх удаагаа байртай болох гэж байгаа хүмүүст энэ хөтөлбөрт хамруулж өгнө үү гэж нэгэн дуугаар төр засгийнхаа чихэнд хүргэх хэрэгтэй байна. Миний энэхүү саналыг надтай санал нэг байгаа хүмүүс бүх твитэр facebook, web хуудсанд бичиж үлдээхийг хүсэж байна. 58м2 2 өрөө байр захиалсан одоо гэр хороололд амьдарч байгаа нэгэн гэр бүл
2012-03-13
gg:
Дундговь аймгийн хулд суманд ЖОНШНЫ асар их нөөцтэй орд илрээд жил болж байна одоогоор нутгийн гэгдэх хэдхэн иргэд 1 айл гэхэд өдөртөө 1 ээс 3 сая төгрөг цэвэр олж сардаа 1 айл бараг 100 саяыг хийдэг сурагтай. Үнэхээр гайхайлтай баяжиж байна. Харин байгалийн тэр их баялагийг нутгийн нэрээр хэдхэн иргэд эзэмшиж зад баяжих нь зөв үү эрхэм ДУНДГОВЬЧУУДАА
2012-03-13
bbb:
unen yum u bi ch bas tuunees avmaar l bna shte
chi irj awldaa chsmd jons gargaj ogoh yumuu tui mai za yu
gg-d:
Bi Dundgovi aimgiin Huld sumiin irgen baina. Ta yamar zorilgoor iim tashaa medeelel tawisn chin ih sonin baina...??? Jonsh baigaa n unen gehdee neg hun odriin 30-s 40 myangiig zovj oldog gazar daa...
autohelpmn:
сайхан сурвалжлага болсон байна. www.autohelp.mn сайт руу шагайж авто ертөнцтэй холбоотой мэдээ мэдээллээ аваарай.
2012-03-13
зочин:
нэг өрөө байрны зураг бна Энэ хулгайч ,авилагачдын амьдардаг байрных нь 00ийн өрөө шиг л юм харагдаад бна сайхан амьдрах нь хүн бүрийн хүсдэг зүйл мөн гэхдээ арай дэндүү юм даа .76хүний ухаан ийм өчүүхэн сэтгэдэг юм бхдаа Ухаан санаа нь орж гардаг мэдрэл хүний дайтай сэтгэдэг гэж үү
2012-03-13
Irgen:
yamarch ur dungui zugeer l bairnii uniig hoorogdson arga hemjee. odoo ch saihan osno biz bairnii une. niiluuleltee shiideegui baij ereltiign shuud ingej osgodog n er n yamar uchirtain boloo. uniin hooson deer togloh bolomjiig barilgiin companiudad olgoj baigaa yumuu haishaa yum be. hamgiin zov shiidver bol barilgiin materialiin importiig toriin bodlogoor demjih bolomjtoi bol zasgiin gazar hyatadiin zasgiin gazartai hamtarch hymd uneer 1 dsen jurmaar importloh. shine barigdaj bui oron suutsnuudiig zaaval ger horoolliin suurin deer bariulah. hamgiin turuund gandangiin denj 100 ail 2 iig oron suutsnii horoolol bolgoh heregteishd. odoo 100.000 ailiin oron suuts barilaach dahiad 100.000 ail hodoonoos nuugeed irne shuudee nogoo utaa chine ene tosliig heregjuulj duussanch heveeree bna geed boddoo.
2012-03-13
oo tegsen gesen
2012-03-13
уншигч:
100 мянган айлын орон сууц хөтөлбөрт бага дунд орлоготой иргэдийг хамруулах нөхцлийг дахин хэлэлцэх шаардлагатай нь амьдрал дээр харуулаад өглөө шүү дээ. Иргэдээ дэмжсэн төр гэж байна уу. Дутуу хагас тооцоолол хийсэн бодит амьдрал дээр нийцэхгүй тогтоол шийдвэр гаргахаа болих хэрэгтэй. Зах зээл орчны судалгаа сайн хийх хэрэгтэй тухайлбал хэдэн иргэн байр авах хэрэгтэй байгаа одоо баригдаж байгааа хэд, цалин орлого ямар байна, барилгын материалын үнэ ханш гээд бүгдийг тооцох хэрэгтэй төрийн ажилчид юу хийж байна ажлаа сайн хийхгүй байгаа нь эндээс харагдаж байна. хамгийн гол нь судалгаа,сайн хийгдээгүй, учир үр дүн муу харагдаж байна. Сэтгүүлчид сайн ажиллаж байна шүү баярлалаа . Засгийн газрын 2011 оны 341-р тушаалын хавсралтанд жагсаагдсан барилгын компаниудын ихэнх нь 6 хувийн зээлд хамрагдаагүй гэсэн хариуг иргэдийг утсаар лавлахад өгөөд байх юм энэ нэг л учиртай бас хувилдаан гэж хэлж болохоор байна даа үүнийг сэтгүүлчид сурвалжлаад өгөөрэй. Төрийн ажлыг замд нь завхруулагчдыг илрүүлж иргэдээ сайн сайхан амьдрахад нь туслая гэж уриалж байна. бичих зүйл их л байна даа
2012-03-13
oo tegsen gesen
ХУЛХИ МАН-Ы УЛААН САРНАЙ:
ХУЛХИН ДЭЭР УРГУУЛСАН УЛААН САРНАЙ ХА ХА ХА. 2031 ОНД КОММУНИЗМ БАЙГУУЛАГДАХААР БАЙРАНДАА ОРООРОЙ ХА ХА ХА
2012-03-13
neleed heseg ni bairtai bolnoo hu
2012-03-13
bitgii huts chi mal yumuu
2012-03-13
BTSGiin darga Naranbaatariig avilgatai tsemtseh gazaraar shalguulah heregtei yaahaaraa mongoliin olimpiin tamarchidiin tuuhend baigaagui iim muuhai hulhi huvtsas ugch baidag yum zaaval shalguulah heregtei eh ornoo ingej delhiin shivshig bolgoh gej
2012-03-13
duhuunii gar yaj umnii orig hulhiig yalgah ve dee
ЗТБХБЯ-:
ЗТБХБЯ- TOR OORSDOO ORONSUUTCNII HOROOLOL TCOGTCOOR NI BARIJ HYAMDRUULAHGUI BOL HUVIIN HEVSHIL HYAMDRUULNA GEJ BAIHGUI TORIIN BAIGUULLAGUUD AJILCHIDDAA ORON SUUTCIIG BARIULAHAAR HYAMDHAN BOSGOOD BAIH YUM YAMAR UCHIRTAI YUM BOLOO
2012-03-13
Ene ch 76 gishuudiin maani dabhar show l bgaa ym daa. 1. Yagaad zaabal hotolbort hamragdsan bair gej. UCHIR N TEDGEER N DANDAA OORSDIINH N BARILGUUD. Zaragdahgui bolohoor hucheer zarah arga n ene. 2. Songuuliin omno hiij bgaa tom show. YAGAAD OMNO N EHLUULJ BOLOOGUI YM BE.
2012-03-13
зочин:
76 хамаагүй засгийн газар хийж байгаа юм шүү дээ.
bitgii huts chi mal yumuu
jek**:
zarah bair hogoorool ba t1 ee bairan daa bish bairnii zeel ugch bgaa ossk -t uchir ba ter ard ni showuudaad bgaa 76 lalart uchir ni ba chihereer huurdag bsan bol odoo chiheriin tsaasaar huurdag bolj dee mgl uudaa.....
2012-03-13
jek**:
muusain maluud tegjil taarna ene bol zugeer songuuliin showu boloh bsan oilgomjtoi ba ....
2012-03-13
OCCK gej avilgachdiin gazar bna. udirdlaguud ni bugd hed heden bairtai ah duu avgai huuhduudiin ner deer shalgah heregtei hulgaich nariig
2012-03-13
zochin:
ene uls turiin show shuu dee. Daraah zuil todorhoi bus ard olniig aimar chiregduulj baina. uund 1. 50%-n guitsetgeltei barilgaas abbal zeel olgono gesen. Zeelee uridchilj olgox um uu ashiglaltand orsonii daraa olgox umuu todorxoigui. uridchilj olgox bol zeeliin xuug barilgiin kompani tolox esex todorhoi bus. 2. zeelee uridchilaad abchixsan baixad barilga ni ashiglaltand oroxgui udaad baiwal yah be. 3. toroos songuuliin naana baanxan surjignej baigaad orxino gesen shuum yabaad baina.
2012-03-13
bt:
taanuus bitgii zalaad bgaarai 1.2 gazar r l orchihood yu gej demiireed bgaan. bair baij l bnadag bi zunduu gazar luu utasdaj uzsen zahialga avch bgaa l gejee lee shde
2012-03-13
jek**:
zarah bair hogoorool ba t1 ee bairan daa bish bairnii zeel ugch bgaa ossk -t uchir ba ter ard ni showuudaad bgaa 76 lalart uchir ni ba chihereer huurdag bsan bol odoo chiheriin tsaasaar huurdag bolj dee mgl uudaa.....
saagii:
ene 76 yum batalsniihaa daraa hel am tatlaagui yum hiichne gej bhgui buhel buten 76 hunii tolgoi iimhen yum zohitsuulj chdahgui mongol uls mini yaanadaa yaana..........
2012-03-13
jek**:
muusain maluud tegjil taarna ene bol zugeer songuuliin showu boloh bsan oilgomjtoi ba ....