Бид хэзээ гэртээ харих вэ…

img

Дархан-Уул аймгийн Дархан сумын XII баг, шинэ хороололд орших XIV байрнаас сурвалжлага бэлтгэхээр зорин очлоо. Өнгөрсөн нэгдүгээр сард уг байрны долдугаар давхарт хийн зуух дэлбэрсний улмаас байранд ан цав үүсч, оршин суугчдыг нь нүүлгэн шилжүүлж байсан юм. Биднийг очиход XIV байрны нэгдүгээр орцыг тойруулан камержуулж, хамгаалалтад авсан байв. Дэлбэрэлт болсны дараа бүх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж ийнхүү хамгаалалтад аваад багагүй хугацаа өнгөрч байгаа аж. Тус байр нь 1984 онд ашиглалтад орж байжээ. Харин дэлбэрэлт болсны дараа уг байрны хананд цав гарч, долдугаар давхрын угсармал хавтан гадагш цүлхийн цуурчээ. Эх сурвалжийн хэлж буйгаар дэлбэрэлт болсон айлын тайз нь төвийж, шал нь цөмөрсний улмаас ганцхан арматур дээр тогтож байгаа аж. Зэргэлдээ байрны залуугаас энэ талаар тодруулахад “Өдрөөс өдөрт барилгын цууралт нэмэгдэж байгаа гэсэн. Тиймээс оршин суугчдыг оруулах нь байтугай хажуугаар нь хүмүүсийг холуур тойрч яв. Барилга нурахад бэртэж гэмтвэл бид хариуцахгүй шүү гэж анхааруулдаг болсон” гэлээ. Мөн дэлбэрэлт болсон байр руу орох шалтгаан гарсан бол аймгийн цагдаагийн хэлтэс болон Онцгой байдлын газраас “Байранд ороод ямар нэгэн шалтгаанаар осолдвол гомдолгүй” гэсэн бичиг бичүүлж гарын үсгээ зурсан тохиолдолд орж болох гэнэ. Биднийг XIV байрыг тойрон явж байх зуурт байрны буланд байх кафегаас хамгаалалтыг нь хариуцаж байгаа бололтой нэгэн цагдаа гарч ирлээ. Нэгдүгээр орцны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлснээс хойш өдөр бүр нэг цагдаа 24 цагийн турш хамгаалалтад гардаг болжээ. Түүнээс оршин суугчид хаана амьдарч байгааг лавлахад “Эхний ээлжинд дотуур байр болон цэцэрлэгүүдэд түр байлгаж байсан. Одоо хаана байгааг нь сайн мэдэхгүй байна” гэхээс өөрийг хэлсэнгүй. Харин хажуугийн орцонд амьдардаг эмэгтэйн хэлж буйгаар XIV байрны нэгдүгээр орцны 31 өрхийн 112 гаруй хүний зарим нь танил, хамаатан садангийндаа, зарим нь байр хөлслөх зэргээр өдөр хоногийг өнгөрүүлж байгаа гэв. Уг нь тус байр сургууль, цэцэрлэг, дэлгүүр хоршоондоо ойрхон Дархан хотын А зэрэглэлийн бүст харьяалагддаг юм билээ. Харин айлуудыг нүүлгэн шилжүүлсний дараа танил талгүй зарим нь байр хөлслөх дээрээ тулж амьдарч байсан газраасаа хамаагүй хол төвхнөх болсон аж. Ингэснээрээ өглөө оройд хүүхдээ сурууль цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс эхлээд зардал чирэгдэл ч чамгүй нэмэгджээ. Мөн иргэдийг нүүлгэн шилжүүлэхдээ хөргөгч, ор, плитка, шүүгээ зэрэг зүйлээ авч явахыг нь хоригложээ. Учир нь орцны ихэнх хэсгээр цууралт үүссэн болохоор шатаар хүнд зүйл өргөж явах нь нурах аюултай хэмээн мэргэжлийнхэн үзсэн байна. Тиймээс иргэд зөвхөн хувцас, зурагт гэх зэрэг ойр зуурынхаа зүйлийг л авчээ. Хэн нь үнэн яриад байгаад эргэлзэж байна Ингээд “СОС” хүүхдийн хотхоныг зорилоо. Учир нь уг хотхонд дэлбэрэлтэд өртсөн орцны таваас зургаан айл түр амьдарч байгаа аж. Бидний эхний орсон айл Ядамжавынх байлаа. Ядамжавынх дэлбэрэлт болсон байрны есдүгээр давхарт ам бүл дөрвүүлээ амьдардаг байжээ. Тэрээр “Сүүлийн үеийн мэдээллээр ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарсан тухай сонссон. Гэтэл Дархан-Уул аймгийн ерөнхий архитектор Майдар гэдэг хүн дэлбэрэлт болсон байрыг дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан ч аймгийн Засаг дарга болон албаны хүмүүс сэргээн засварлах боломжтой гэж яриад байна. Хэн нь үнэн яриад байгаад эргэлзэж байна” гэлээ. “Ер нь хэдий болтол асрамжийн газрын хүүхдүүдийн байрыг булаагаад сууж байхав дээ. Хурдхан шиг л байрандаа ормоор байна” гэж байсан юм. Тэрээр хэрвээ байрыг ашиглах боломжгүй болбол байрныхаа мөнгийг авна гэдгээ ч хэлж байлаа. Үүний дараа хажуугийн байшинд байх Дэлгэрийн гэрээр орлоо. Биднийг ороход өөрийгөө Дэлгэрийн аав хэмээн танилцуулсан О.Дашдорж гуай угтсан юм. Тэдний амьдарч буй өрөө Ядамжавынхаас ч жижигхэн юм. Өмнө нь хоёр өрөө байранд тааваараа амьдарч байсан тэд өдгөө зурагтын тавиур, хувцас хатаагчаас өөр тавилга гэхээр зүйлгүй умгар өрөөнд таваас зургуулаа өдөр хоногийг өнгөрүүлдэг болсон гэнэ. О.Дашдорж гуайн хэлж буйгаар “Багтаж шингэх зайгүй хэцүүхэн л амьдарч байна. Байрны асуудалтай холбоотой мэдээг орон нутгийн хэвлэл болон үндэсний телевизээр хааяа л харах боллоо. Уг нь Цагаан сарын өмнөхөн аймгийн удирдлагууд биднийг хүлээн авч уулзан тав таван зуун мянган төгрөгийн тусламж үзүүлэхдээ байрны асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэцгээж байлаа. Гэтэл одоо чимээгүй л байна. Хэвлэл, мэдээллээр бол “Дашваанжил” компанийн буруутай үйлдлээс болсон юм билээ. Ганц компанийн буруутай үйл ажиллагаанаас болж олон арван өрх хэлмэгдэлтийн байдалтай  өдөр хоногийг өнгөрүүлж байна” хэмээн халаглан ярьж байлаа. Дэлбэрэлтэд өртсөн XIV байрны айлууд давхар бүрээсээ нэг хүнийг төлөөллөөрөө сонгон есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ. Гэвч дэлбэрэлтэд өртсөн айлууд бид хэзээ гэртээ харих вэ гэдэг ганц асуултыг орон нутгийн удирдлагуудаасаа асууж сууна. МХЕГ-аас хийсэн хяналт шалгалтаар “Дашваанжил” компанийн Дархан дахь салбар нь холбогдох хэд хэдэн заалтуудыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад буй. Гэвч өнөөдрийг хүртэл тэдэнд ямар нэгэн хариуцлага тооцсонгүй. Харин цаана нь сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон 31 өрхийн 112 хүн өдөр хоногийг элээж байна. Тэд хэзээ гэртээ харих вэ. Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбатаас дараахь асуултад хариулт авлаа. -Дэлбэрэлт болсон байранд хэтэрхий их цууралт үүссэний улмаас ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан гэж байна. Үнэхээр дахин ашиглах боломжгүй болчихсон юм уу? -Тийм дүгнэлт ерөөсөө гараагүй. Дэлбэрэлт болсон байрыг сэргээн засварлаад ашиглах боломжтой. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газраар удирдуулсан ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа шүү дээ. Ер нь бол барилгын ерөнхий сууринд өөрчлөлт ороогүй юм билээ. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт зураг төсөл гарсны дараагаар сэргээн засалтын ажлыг эхлүүлнэ. -Байрыг сэргээн засварлахад хэдий хэр хугацаа, хэчнээн хэмжээний төсөв мөнгө зарцуулах вэ. Хамгийн гол нь байрандаа орох хүсэлтэй иргэднд хүлээлт үүсчихээд байна шүү дээ? -Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Барилгын институтынхан дэлбэрэлт болсон барилгын арматурт нь тийм хэмжээний гажилт үүсч, цууралт өгсөн гэдгийг нь гаргачихсан байгаа. Харин одоо зураг төслийнхөн зургаа хийгээд дуусчихвал бид засварын ажилд шаардлагатай төсвөө гаргаад Улсын онцгой комисст танилцуулна. Үүний дараа л байрны засварын ажлыг хийх байх. Гэхдээ аймаг болон улсын зүгээс аль болох хурдан хугацаанд эргээд хүмүүсийг байранд нь оруулахаар ажиллаж байгаа гэв. Н.Ариунаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xun bna:
darga-d chi yasan xunii muud durtai amitan be.
2013-06-13
YAMAR HETSUU YUM BE BUR URUVDUCHULUU AILIN URUUND AMIDRCH BGAA YUM SHIG
2012-12-20
hurdan shiideh bolomj:
manaihan ih udaj bnaa. ter tsuursan hana taaziig ni buulgaad dahiad shineer ugsaraad bolno shuu de. Ene turd bgaa humuus hariutslagaas het ih aij asuudliig shiidehed ih hoirog ajillaj bna. Huviin kompaniydiin dund tender zarlaad hiivel iluu hurdan 8 chanartai baih bolno6
2012-03-14
darga:
hahah ta nar hanaan bish hadan gerteee l neg moson harih bhdaaa
2012-03-14
irgen:
No-toi songogdson Duureg,Xoroodiin zasag darga nariig ATG,MXEG xudlaa shalgaj tolgoig n ileed ungurux um da...
2012-03-13
Mgl hun:
Ene darga nar bol songuulid l yalj baival hun uhsen ch hamaagui boljee
2012-03-13