Аль Каида бүх америкчуудыг заналхийлэв

img

АНУ-ын Афганистан дахь нэгэн цэргийн албан хаагч өнгөрсөн ням гаригийн үүрээр аймшигт хядлага хийж шуугиан тариад байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан талибаны зэвсэгт дайчид цусан өшөөг америкчуудаас авна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Харин өчигдөр Катарын Аль Жазира телевизээр Аль Каидагийн толгойлогч нарын америкчуудад хандсан дүрс бичлэг олон нийтэд цацагджээ. Тэрхүү бичлэгт афганистанд үйлдэж буй харгислалынх нь төлөө бүх америкчуудад хатуу шийтгэл оногдох болно гэжээ. Бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон сөн мэдэгдэл хийлээ. Тэрбээр хийсэн хэргийнх нь хариуцлагыг алуурчинд ногдуулна гэдгийг хэлээд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан АНУ нь Афганистан дахь бодлогодоо өөрчлөлт оруулахгүй хэмээн тэмдэглэсэн байна. Түүний мэдэгдлийн дараа АНУ-ын төрийн департаментаас бүх гадаад орнуудад суугаа элчин сайдын яамд руугаа анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж гадаад улсуудад зорчиж буй бүх иргэддээ хандан сэрэмжлүүлэг гаргасан байна. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ