Арсенал эцсийн мөчид ялалт байгууллаа

img

Английн Премьер лигийн 28-р тойргийн тоглолтууд өндөрлөх тийшээгээ хандаж байна. Өчигдөр орой Эмиратс цэнгэлдэхэд хүчтэй өрсөлдөгч Ньюкастл Юнайтед клубыг хүлээн авч тоглолоо. Тоглолтын эхний гоол 14 дэх минутад Габриэль Обертаны дамжуулалтаас Хатем бен Арфагийн цохилтоор хаалганд орж Ньюкастлчууд 1:0-ийн харьцаагаар тэргүүлж эхэлсэн. Улмаар Арсеналын мэргэн бууч Робин ван Перси тооны харьцааг тэнцүүлж дөнгөсөн. Тоглолтын үндсэн цаг дуусаж, шүүгчийн мэдлийн нэмэлт хугацаанд их буучдаас Томас Вермален хожлын гоолыг оруулж чадсанаар тоглолт 2:1-ийн харьцаагаар талбайн эздийн ялалтаар өндөрлөв. Ингэснээр Арсенал клуб 52 оноотой болж лигийн хүснэгтийн дөрөвдүгээрт байрлалалаа хадгалан үлдэж чадлаа. Урдаа яваа Тоттенхэмээс нэгхэн онооны зөрүүтэй болсон их буучид дараагийн тойрогт тав дахь дараалсан ялалтаа авч чадвал Манчестерийн хоёр клубын дараа бичигдэх ч магадлалтай юм. Харин Арсеналын ард Челси клуб нэг хожил буюу гурван онооны зөрүүгээр тавд бичигдсээр байна. Ньюкастлын хувьд улирлын эхлэлийг сайн эхлүүлсэн тэд сүүлийн тоглолтуудад бүтэлгүйтэл дагуулсаар байна. Одоогоор Ньюкастл 28-р тойргийн дараа 44 оноотой зургадугаар байранд бичигдэж явна. Өнөө орой Ливерпуль болон Эвертон клубуудын тоглолт болсноор 28-р тойрог өндөрлөх юм. Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ