Гэмт хэргээс урьдчлан сэргийлэх сургалт болов
Архангай аймгийн прокурорын газар нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах ажлын хүрээнд Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Хашаат, Өгийнуур сумдад 2012 оны 01-р сарын 23-30-ны өдрүүдэд ажиллалаа.
Уг ажлын хүрээнд хөдөө орон нутгийн ард иргэдэд аймгийн Прокурорын газрын үйл ажиллагаа, 2011 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар танилцуулахын зэрэгцээ Улсын Ерөнхий прокурорын газраас баримталж буй бодлого, чиглэл Улсын Ерөнхий Прокурорын “ажил эрчимжүүлэх тухай албан даалгавар, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 05-р сарын 03-ны өдрийн 94 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын хэмжээнд хариуцлагын тогтолцоог сайжруулах талаар дагаж мөрдөж ажиллах журам”, Монгол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2011 оны 06-р сарын 23-ны өдрийн 87/111/118 тоот тушаалаар батлагдсан “Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай” журам зэргийг ард иргэдэд таниулан сурталчилж ажиллалаа.
Мөн дээрх сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажил байдалтай танилцаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авахуулахаар прокурорын мэдэгдэл бичлээ. дээрх өдрүүдэд сумын ард иргэд, албан хаагчидтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн санаа бодол, хүсэлтийг сонсож, иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өглөө.
Уулзалтын явцад иргэдээс мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Цагдаагийн газрын эргүүл, постыг нэмэгдүүлэх, хэсгийн төлөөлөгч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хэргийг зарим тохиолдолд сум орон нутагт нь нээлттэй шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж байх гэх мэт олон чухал санал, хүсэлт гаргаж байсан ба иргэдээс гаргасан хүсэлтийн шийдвэрлэх боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэлээ.
Газар дээр нь шийдвэрлэж хариу өгөх боломжгүй зарим санал, хүсэлтүүдийг шийдвэрлэх талаар тодорхой арга хэмжээ авч хариуг эргэн мэдэгдэж ажиллаж байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ